Палеонтологийн олдвор олджээ

Үлэг гүрвэлийн олдвор нь Монголын шинжлэх ухааны соёлд гарсан маш том зүйл. Монголоос олдох хүртэл Азид олдоогүй байсан. Одоо Энэтхэг, Хятадад палеонтологийн малтлагыг их хөгжүүлж байгаа. Монгол их олдвортой мөртлөө тэдгээр орнуудтай зэрэгцэж чадахгүй байна.

http://www.touristinfocenter.mn/img/photo/category/Endrusiin%20bag.jpg

http://www.touristinfocenter.mn/img/photo/category/oviraptor.png

Үлэг гүрвэл нь 248-213 сая жилийн тэртээ энэ дэлхийд ноёлж эхэлсэн бөгөөд 85-65 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед мөхжээ. Палеонтологийн олдворын баялгаар дэлхийд хоёрдугаарт  ордог. Дэлхий дээрхи 330 гаруй төрлийн үлэг гүрвэлийн 64 орчим нь Монголын говиос олдсон. Нэгэн үе дэлхийг донсолгож “Чингисийн нүүдэлчин Монгол” гэж дэлхийг сэрээж байсан Монголчуудыг 20-р зуун хүртэл дэлхий нийт мартсан байлаа. Харин Рой Чэпмэн Эндрюсын экспедицийн нээсэн нээлт дэлхийд Монголын нэрийг дахин дуурсгасан юм. Тал нутгийн нүүдэлчид хур бороо салхинд идэгдсэн эрэг гуу, жалганаас гарч ирсэн аварга том амьтны ясыг үлгэр домогт гардаг лууны яс гэж төсөөлөн үздэг байжээ.

Аварга том өндөг: Тус экспедицийн гишүүн Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндгийг тухайн үедээ тэд аварга том шувууны өндөг байна гэж таамаглажээ. Нутагтаа хариад шинжилж үзэхэд үлэг гүрвэлийн яс дотор нь байсан юм. Ингэж анх үлэг гүрвэл өндөг гаргадаг гэдгийг хүн төрөлхтөнд нээсэн билээ. Үүнийг Монголын говь, тэр дундаа Баянзаг нээсэн юм.

Рой Чэпмэн Эндрюсын удирдсан Төв Азийн гуравдугаар экспедиц 1922 оны хавар Монголд ирж өнөөгийн Баянхонгор аймгийн нутаг Бөөцагаан нуур, Өөшийн нуруу, Луугийн худаг, Арц богд Баянзаг зэрэг газар малтлага хийж хирс маягийн аварга үлэг гүрвэл /Baluchitheriym/, тоть хошуут үлэг гүрвэл /Psittacosaur protiguanoddon/ зэргийг олжээ.  Мөн шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг ч анх эндээс олсон юм. Овираптур /Oviraptor/ нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг амьтан байжээ. Тэдний нээсэн үлэг гүрвэлийн арвин олдвор бүхий энэ газар нь Flaming Cliff буюу Асаж буй толгод гэсэн нэрээр дэлхийд алдартай болсон Баянзаг юм. Тэр хавийн шаварлаг хурдаснаас тогтсон хадны гал улаан өнгөнөөс болж ийнхүү нэрлэгдсэн ажээ.

Гайхамшигт олдворууд: Дэлхийн II дайны Оросын эрдэмтэд Нэмэгт уулнаас урд өмнө нь олдож байгаагүй 30 метр өндөр, өвсөн тэжээлт, 4 хөлт үлэг гүрвэлийг анх удаа нээсэн учраас олдсон газрынх нь нэрийг оролцуулан Нэмэгтсаурус /Nemegtosaurus/ гэж нэрлэсэн байна. Түүний дараа махан идэшт Тарбозавр /Tarbosaurus/, хуягт Таларурус /Talarurus/, нугасан хошуут Сауролопус /Saurolophus/ гэх мэт үлэг гүрвэлүүдийг олжээ.

1960-1970 онд Польш-Монголын хамтарсан судалгааны баг дэлхийд алдартай “Fighting Dinosaurs” буюу “ноцолдож буй үлэг гүрвэл” нэртэй олдворыг олсон юм. Энэ олдвор нь нас бие гүйцсэн өвсөн тэжээлт Протосератоп, махан идэшт Вилосираптортой зууралдаатай үхсэн байдлаар олджээ. 1995 онд Монгол-Японы хамтарсан экспедици судалгаа явуулсны үр дүнд Протосератоп үлэг гүрвэлийн “бөөнөөр үхсэн зулзага” бүхий олдворыг нээсэн юм.