”Гүнжийн сүм”

Гүнжийн сүм нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун хөндий, Сүмийн гурван Эрээний наран ургах зүг, Улаанбаатар хотоос зүүн хойт зүгт оршино. Уг сүмийн хэрэмний өндөр 2.5м, зузаан нь 0.3 м, өргөн урт нь хааш хаашаа адил 70 м тэг дөрвөлжин юм. Сүмийн өмнөх боржин чулуун мэлхий дээр байрлуулсан хөшөөний өндөр 2.54 м, өргөн 0.82 м, зузаан 0.22 м ажээ. Манжийн хаад Монголыг эзэлж, ноёдыг нь өөрсдийн дуулгавартан болгон барьж эзэгнэхийн төлөө тэдэнтэй ургийн холбоо тогтоож, хааны буюу шадар ноёдынхоо авхайг монгол ноёдын хатан болгодог байжээ. Ийн учир Энх-Амгалан хааны 7-н охины нэг Хичээнгүй Амарлингуй гүнжийг 1617 онд Түшээт хан Чихундоржийн ач хүү, Галдандоржийн хүү Довдондоржийн хатан болгон өгчээ. Тэр гүнж ухаантай сэргэлэн, манжийн хааны ордны дүрмийг гэртээ яг баримталж гэрийн цаазыг маш хатуу сахидаг, өглөө эрт босож үдэш орой унтаж хооллох ундлах цаг мөчийг тогтмол чанга баримталдаг байсанаар нь хошуу олноороо түүнийг догшин гүнж гэж нэрлэдэг байжээ. Гүнж хатан таалал төгсөхдөө “Миний цогцосыг хятад газар бүү аваачаарай. Би монгол хүний эхнэр тул монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай” гэж гэрээсэлсэн юмсанж.Хичээнгүй амирлингуй гүнж ч усыг нь уусны хувьд ёсыг нь дагаж Монголын төлөө санаа тавьж эзэн хуандийн өргөмжлөлийг зөрчиж ирсэн харийн гүрний монгол эмэгтэй байсан гэдэг. Манжийн хаанаас Энх Амгалан хуандийн охинд өгсөн өргөмжлөлийн зарлигт:”... Хичээнгүй амирлингуй гүнж чи Энх Амгалан хуандийн зургадугаар охин хааны гэрт төрөөд тэнгэрийн удмаас гарлаа. Гүн ордны туйлын сургаалыг эрхэмлэн дагаж явахыг осолдож болохгүй...”гэх зэргээр хатуу даалгавар өгсөн авч гүнж даалгаврыг нь үл дагасан ажээ. Иймээс ч гүнж манжийн албатад хорлогдсон гэдэг яриа байдаг. Тэр ёсоор нь дээрх сүмийг барьж, гүнжийн цогцосыг алтан дотортой цагаан авсанд хийж, алтан мөнгөн хүний дүрс, 5-н хошуу малын сийлбэрт эрдэнийн чулуу зэргийг хийж сувдан цамц өмсгөн оршуулж Гүнжийн сүм гэж нэрлэх болсон бөгөөд хошуунаасаа нэг
отог таслаж уг сүмийг сахиулжээ. Сүмчин гэгдэх тэр отгийнхон хожим өсөжолшроод бараг нэг сумын дайтай болжээ. Лам нар нь хурал хурж , сүмээ байнгатахин шүтэж , харчууд нь сүмийн мал , тарианы ажлыг эрхэлж өөр албаүздэггүй байжээ. . Тэдгээр зүйлсийн ихэнхийг монгол дархан Дандаа гэдэг хүн урлан бүтээжээ. Мөн гүнжийн түүхийг 5-н алд цагаан торгон дээр хятад үсгээр бичиж авсанд хийсэн гэдэг. Гэтэл Гүнжийн сүм дэлхийн долоон гайхамшигийн нэг Таж Махалын бунхан лугаа өнөөдрийн соёлт хүмүүн төрөлхтөний нүдийг хужирлаж сэтгэлийг баясгаж чадсангүй. Он жилийн цагийн хатуу урсгалыг даасангүй. Одоо түүнээс зөвхөн түүнээс нурсан хэрэмний эвдэрхий туурь л өнгөрсөн түүхийн гашуун туульсыг хайлах мэт нар салхи, хур бороонд илэгдэн, эзгүйрэн хөсөрджээ.
Гэлээ ч монгол хүн, хайр сэтгэлдээ үнэн ч үлдсэн харийн бүсгүйг мартсангүй. Түүний тухай сайхан дурсамж, амнаас ам дамжин хуучилсаар домог болон өнөөг хүрчээ.
Төв аймагт Тэрэлжээс хойш Гүнжийн сүм байдаг ба Энэ Гүнжийн сүмд маш ховор гэрийн эдлэл зүйлс, өөрийн хэрэлгэж байсан гоёл чимэглэл, эд үйлс байсан ба энэ нь 1937-1939 он хүртэл бүрэн бүтнээрээ хадаглагдаж байсан ба энэ онуудад үндсэндээ бүрэн тоногдсон 1949 онд Шинжлэх ухааны хүрээлэн гүнжийн булш ,хөшөөний орчимд хэд хэдэн газар малтмал хийж газар дор байсан шарилын байшинг олжээ . Урьд өмнө нь тоногдсон булшаас цагаан задан зандан авс ,чулуун хайрцаг сэлт гарсан байна. Гүнжийн сүм нь 18-р зууны үеийн Монголын уран барилгын хийгээд эд оюуны соёлын чухал дурсгал юм. Энэ дурсгалыг 1971 онд БНМАУ-ын СнЗ-ийн 420-р тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ.