5500 жилийн настай ”Арьсан гутал”

Дэлхий дахинаа мэдэгдэж байгаа хамгийн эртний энэхүү гутлыг “Areni - 1” гэж нэрийдсэн ба Армений Арени тосгоны агуйгаас олжээ. Ираний хилийн ойролцоо байдаг бүлэг агуйгаас нээн илрүүлсэн энэхүү гутлыг “Institute of Archaeology and Ethnography” институтын археологичид 2008 онд олсон ба эртний гутал нь Европ гутлын хэмжээгээр “37” размер байсан байна. Археологич Рон Пинхаси гутлыг эрэгтэй эсвэл эмэгтэй хүний чухам алинд нь зориулагдсан эсэхийг тодорхойлж хараахан чадаагүй боловч 5500-гаад жилийн тэртээх эрэгтэй хүний хөлд таардаг байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гутлыг нилэнхүйд нь өвсөөр чигжиж хийсэн нь хөлийг дулаахан байлгах нөгөөтэйгүүр гутлыг өмсөөгүй үед гутлын хэлбэрийг хадгалах зориулалттай байсан гэж дүгнэжээ.