Нойрсож буй Гүнж Xiaohe

Энэхүү олдвор мумми нь өөрийн өнгө төрхөөрөө гойд ялгагдах залуу эмэгтэйн занданшуулсан шуумал болох ба Ази тивийн эртний улбаат их Торгоны замын дагуу аж төрж байсан овог аймгийн төлөөлөл юм.

Залуу бүсгүйн энэ олдвор нь тэр үеийн өнгө төрх, хувцас хэрэглэл, өвөрмөц онцлог дүр төрхийг сайн хадгалж занданшсан нь гайхамшигтай. Түүнчлэн түүний нүдний ухархай болон аяганы хэсэг, сормуус нь ноцтой гэмтэл аваагүй яг тэр хэвээрэй сайн хадгалагджээ.

‎Нойрсож буй Гүнж Xiaohe /1800 - 1500/ гариу жилийг ардаан орхижээ.Энэ мумми бол одоог хүртэл олдож байгаагүй гайхамшигт олдворуудын тоонд зүй ёсоор ордог юм.The Beauty of Xiaohe гэдэг нэрээр нь түүнийг судлаачид хэдийнэ мэддэг болсон.

Шведийн судлаач, археологич Folke Bergman, Sven Hendin нар тус газрыг 1934 онд нээсэн ба Tarim Basin хөндийгөөс Хятадын археологичид 2003 онд дээрхи Муммиг олжээ. Энэ нутаг нь Хятадын Шинжаан уйгарын өөртөө засах оронд хамаарагдах хөдөө арал юм. Алслагдсан хуурай, ус, чийггүй энэ бүс нутагт гадна дотны хүмүүс зүглэдэггүй. Тэгээдч үлгэрт гардаг тамын орны эх нутаг үхлийн цөл хэмээн алдаршсан газар ажээ. Хожим Америкийн нэгдсэн улсад аваачсан гэсэн сурагтай.