“Шадар гурван цэрэг” роман

Аугаа бичгийн хүн А. Дюмаг дэлхийн уншигчдад таниулсан зохиол бүтээлийнх нь тоонд “Шадар гурван цэрэг”, “Хорин жилийн хойно”, “Бражелон бээл” гэсэн гурамсан роман нь зүй ёсоор ордог. Зохиолч тэр үеийн хүмүүсийн дурсамж бичгээс санаа аван бичихдээ гол баатруудынхаа дүрээр XVII зууны Францын түүхийг сэтгэлд хоногштол, үнэмшилтэй гаргасныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Гаскон нутгийн залуухан, авхаалжтай, зориг төгөлдөр Дартаньян Парис хотноо эцгийн захиасын дагуу ирж санамсаргүйгээр шадар цэргийн нэр төрийг эрхэмлэгч цуутай эрхмүүд болох Атос, Арамис, Портос нартай танилцан нөхөрлөж, адал явдалд орооцолдон нэр төр, шударга ёсын төлөө Их хамбатай тэмцэлддэг билээ.


Эрхлэн гаргасан:     Монсудар хэвлэлийн газар