Египетийн эртний шарилаас матрын чулуужсан яс олджээ

Одоогоос 2400 жилийн өмнө амьдарч байсан Египет эрийн бунхныг Францын судлаачид нэлээд дээр үед олж илрүүлэн, Лилль хотын байгалийн түүхийн музейн үзвэр болгосон байна.  Гэвч олдворыг нэлээд хожуу Францын эмнэлгийн лабораторид шинжлэхэд урьд нь мэдэгдэж байгаагүй ер бусын бунхан байсан нь тогтоогджээ.

Тодруулбал, муммиг Тебес хотын булшнаас гарган авсан бөгөөд хүнийг дангаар нь занданшуулалгүй, матартай хамт оршуулсан байсныг Саленгрогийн эмнэлгийн судлаачид нээсэн байна.

Францын Лилль хотын байгалийн түүхийн музейд хадгалагдаж байсан уг бунхныг Саленгро эмнэлэг шинжилгээнд оруулж, сүүлийн үеийн аппаратаар судалж үзэхэд ийнхүү булшны эзнээс гадна матрын чулуужсан яс олдсон байсныг хэвлэлийнхэн олж мэдсэн аж. Хачирхалтай нь эдгээр нь нэг бунханд, хамт оршуулагдсан байжээ.

Энэ тухай Рентген судлаач Эмил Додрет, эрдэмтэн Валери Эдоун, Жюди Паргамин, Лилль хотын байгалийн түүхийн музейн анатомич, багш Хавьер Демондин нар анхлан олж тогтоожээ.

Эмнэлэгт шилжүүлсэн булшийг удаан хугацаанд судлахад палентлоги судалгааны хүрээлэн багагүй хувь нэмэр оруулсан гэнэ. Тэд амьтны яс булшны аль нэг хэсэгт хадгалагдаж байгаа тухай олон удаагийн судалгааны дараа мэдсэн байна.