Хүн төрөлхтөний тайлагдаагүй 10 нууц

Орчин үеийн шинжлэх ухаан өнөөг хүртэл хүний болон сэтгэхүйн зарим өвөрмөц шинж чанаруудыг тайлбарлаж чадахгүй байна. Харин саяхан Британийн эрдэмтэд өнөөг хэр нь шинжлэх ухаан зөвхөн таамаглал дэвшуулээд байгаа, тайлбарлашгүй зүйлсийг нэрлэжзэ. Мэдээж хүнтэй хамаатай шүү.

1. Ичсэнээс болж улайх


Хүмүүс эвгүй байдалд орж эсвэл худлаа ярих үедээ яагаад нүүр нь улайдаг эрдэмгэд тайпбарлаж чадаагүй л байна. Хүмүүс ичиж улайснаараа бусдад “Би худалч, хуурамч” гэсэн дохио өгдөг. Харин шинжлэх ухаан үүнийг хүнийг бага худлаа ярьж байгаасай гэсэн үүднээс байгалиас өгсөн “шийтгэл” гэсэн таамаглал дэвшүулдэг аж. Худал хэлж улайхаар бусад нь түүнийг уучилдаг. Магадгүй улайх чадвар нь хүн төрөлхтний хувьслын түүхэнд нийгмийн хүч түрэмгийллийг багасгахад тусалсан ч байж болох.

2. Инээд


Хүн яагаад инээн баясдаг нь өнөө хүртэл тодорхойгүй. Эрдэмтдийн таамаглаж буйгаар инээд хүний сэтгэцийн үйлдэлүүдийг тэнцвэржүүлэхэд хэрэгтэй байдаг аж. Учир нь инээд жинхэнэ биохимийн шуурга дэгдээж, эндорфин, антидепрессант гэсэн тайвшруулах бодисуудыг ялгаруулдаг юм.

З. Бэлгийн асуудал


Хүн хувьслынхаа явцад бараг л бүх үе ноосоо гэсэн. Гэтэл бэлэг эрхтний үс яагаад хэвээр үлдсэн юм бол? Бүр хамтйн их нян үржиж болохоор газар шүү? Эрдэмтдийн таамаглаж буйгаар үс төмөр болон үнэр ихээр хуримтлагдцаг газар ургадаг гэнэ.

4. Урлагийн бүтээл туурвих гэсэн шунал


Хүн аливаа сайхан бүхнийг бүтээхгүй байж огт чадахгүй. Сайхан бүхэн нүд баясгадаг шүү дээ. Гэхдээ ямар нэгэн ач холбогдол зориулалтгүйгээр урлагийн бүтээл бүтээдэг. Яах гэж тэр вэ? Эрдэмтдийн таамаглаж буйгаар гоо сайхан бол шууд бус зам ч гэлээ хүмүүст чанартай төгс зүйл бүтээхэд тус болдог аж Жишээ нь амьдарч буй ахуй нь тохилог байвал хүмүүс сэтгэл санааны хувьд тааламжтай байдаг.

5. Мухар сүсэг


Мухар сүсэгт бодит утга учир гэж үгүй ч байсаар л байгаа. Хүмүүс азтай үеэ санан, таагүй зүйлийг мартах гэсний үндсэн дээр муу ёр, сайн ёр хэмээн сүсэглэдэг гэж эрдэмтэд таамаглажээ. Бид хүнд хэцүү үе тулгарахаар илүү сүсэгтэй болдог. Өөрт тохиодцсон таагүй явдлуудаа эргэн санаж, түүнийгээ ямар нэгэн мухар сүсэгтэй холбон тайлбарлана. Жишээ нь өмнүүр муур гүйх муу гэж үзнэ. Үүний дараа ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол өнөөх азгүй мууртайгаа холбон тайлбарладаг.

6. Энэрэнгүй үзэл


Өөрийгөө умартан өрөөлийн төлөө бүхнийг зориулах хүний энэхүү хосгүй чанар тархинд нь шингэсэн байдаг. Хүүхдүүд дөнгөж 18 сартайгаасаа эхлэн ийм энэрэнгүй үзлийн зан байдпыг эзэмшдэг гэнэ. Гэхдээ хүмүүс ямар ч ашигтүй байхад яагаад бусаддаа энэрэнгүй үзэл гаргадаг вэ? Эрдэмтдийн таамагласнаар энэрэнгүй үзэл нь эрчүүд болон эмэггэйчүүдийг хосоо сонгоход нь нэн чухал байдаг аж. Бусдад нигүүлсэнгүй хандах нь аливаа хүнийг эсрэг хүйснийх нь хүнд гайхалтай дур булаам харагдуулдаг гэнэ.

7. Хамраа ухах зуршил


Хамраа ухах нь агаар амьсгалах үед шүүлтүүр болж өгдөг хамрын нүхний үсийг гэмтээх муу талтай ч нялх балчираас өтгөс буурал хүртэл хамраа ухсаар л байдаг. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар энэ зуршлын утга учир нь үйлдэлдээ биш харин үр дагавартаа байдаг гэнэ. Зарим хүмүүс хамраа ухаад бүр нусаа идчихдэг гэнэ шүү. Огиудас төрмөөр сонсогдож байгаа биз? Гэхдээ нус хүний биеийн дархлааг бэхжүүлэх чадвартай байдаг гэнэ. Түүнээс гадна хамрын нулимсан бүрхэвчинд хуруугаараа массаж хийх нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг хэмээн Америкийн физиологчад батаддаг юм.

8. Үнсэлт


Үнсэлт хэрхэн үүссэн, яагаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааны эхлэл болсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ таамаглал маш олон. Харин үнсэлт бол байгалиас заяасан дархлаажуулалтын өвөрмөц арга хэмээн эрдэмтэд таамаглал дэвшуүлсэн байна. Учир нь шүлс янз бүрийн бактери агуулдаг бөгөөд тэдгээрийн 80 хувь нь адилхан, 20 хувь нь өөр өөр байдаг гэнэ. Үнсэлцэх үед эдгээр бактериуд нэг хүнээс нөгөөд шилжиж, аманд ороод бусад бичил биетүүдийг сэргээн, дархлааны системд цочрол өгдөг аж.

9. Хэт удаан өсвөр нас


Бидэнтай хамгийн ойр дөт гэгдцэг сармагчинуудад ч өсвөр нас нь хүмүүсийнх шиг удаан байдаггүй. Шимпанзегийн бэлгийн бойжилт нь хүүхэд нас дууссанаас хойш ойролцоогоор таван жил болдог аж. Гэтэл хүмүүсийнх 11-20 жил. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар түүхэн хөгжилтэй хамаатай бөгөөд нийгмийн хөгжлийн түвшнээс хамаарч насанд хүрэх хугацаа өөрчлөгддөг гэнэ.

10. Зүүд


Манай өвөг дээдсүүд унтах үеэр сүнс нь хүний биеийг орхин гарч, дэлхийгээр хэрэн хэсүүчилж харж байгаа зүйлээ зүүдээр дамжуулдаг гэсэн итгэл үнэмшилтэй байжээ. Хожмоо Австрийн сэтгэл судлаач Зипиунд Фрейд зүүд бол ухамсаргүй хүслийн тусгал хэмээн баталсан ч олон судлаачид үүнийг няцаадаг. Эрдэмтдийн таамаглаж буйгаар зүүд эмх замбаараагүй цахилгаан идэвхжлийн дүнд бидний тархинд үүсдэг аж. Унтах үеэр 90 минут тутагад тархины нэг хэсэг бүхий л хэсгүүд рүү цахилгаан импульс түгээдэг гэнэ.

Задлан шинжпэх үйл ажиллагааг хариуцдаг урд тархи нь эдгээр дохионуудыг давж гарахыг хичээдэг юм байна. Харин эдгээр эмх замбараагүй дохионуудыг “журамлах” цорын ганц арга нь зүүд гэнэ. Зүүд ямар ч мэдээлэл агуулдаггүй ч утга учиргүй ч бас байдаггүй. Түүнээс гадна өдөр олж авсан мэдээллийг урт хугацаанд хадгалах шилжилтийг зүүд биелүүлдэг гэнэ.