1500 жилийн өмнөх булшнаас дауна синдром илэрчээ

Саяхан Бордекс их сургуулийн архелогичид Францын зүүн хэсэг дэх “Saint-Jean-DES-Vignes” сүмийн ойролцоох газраас тавдугаар зууны үед хамаарах  5-7 орчим насны хүүхдийн булш олсон бөгөөд нарийн төхөөрөмжийн тусламжтайгаар түүний тархины хэлбэр, шүдэнд нарийн судалгаа явуулсан байна. Хамгийн сонирхолтой нь уг хүүхэд дауна синдромоор өвчилсөн байсан нь тогтоогджээ. Хүүхдийн булшнаас хүйсийг нь тодруулах боломжгүй байсан ба тухайн үеийн зан үйл, байрлалын дагуу оршуулсан байжээ. Судлаачид үүнийг дауна синдромтой холбоотой хамгийн чухал төдийгүй эртний олдвор хэмээн үзэж байна.

Үүний өмнөхөн уг тохиолдолтой төстэй өвчнөөр өвчилсөн хүүхдийн булшийг Англиас олж байжээ. Уг булш нь МЭ-ий 700-900 онд хамаарах 9 орчим насны хүүхдийн шарил гэнэ.