“Алтан од” Вьетнам гаварын ид шид

Социализмын гэгддэг үед “ах дүү социалист” орнууд өөрийн шилдэг сайн гэсэн бараагаа бусаддаа экспортолдог байлаа. Англиар “Golden star”, Оросоор “Золотая звезда”гэж нэрлэдэг улаан савтай вьетнам гаварыг хэн бүхэн андахгүй. Үүнийг 1982 оноос импортод гаргаж эхэлжээ.

Зураг #1 Орост шингэн ба тосон гавар, цацлага хэлбэрээр оруулж ирдэг энэ гэрийн “эмч” найрлагандаа эвкалиптийн тос, камфор зэрэг бодисыг агуулна. Иймээс “Алтан од” гаварыг салхинд цохиулах, ханиад хүрэх, толгой өвдөх, эргэх, нус гоожих, хамар битүүрэх болон шумууланд хазуулахад хэрэглэдэг. Хамрын салст үрэвсэх, хамар залгур өвдөх, хөндүүрлэхэд Алтан од гавар тус болно. Харин ханиад томууны анхны шинж тэмдэг дөнгөж мэдэгдмэгц хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Зураг #2 Толгой өвдөхөд гаварыг дагз ба шанаанд түрхэнэ. Харин ханиад хүрэхэд хамрын нүхний ойролцоо, салхи цохиулах даарахад цээж нурууны хэсэгийн аль нэгэнд, шумууланд хазуулсан бол хавдаж улайсан газарт түрхэх хэрэгтэй.
Зураг #3 Цацлагыг өдөрт амьсгал авах үедээ хамарт цацна. Өдөрт нэг удаа л хэрэглэнэ.
Зураг #4 “Алтан од” маань өөр зориулалтаар ч хэрэглэгдэж байлаа. Залхуу сурагчид хичээлээс хэдэн минутын өмнө гаварыг доод зовхиндоо түрхэхэд нүд улайн нулмис гоождог байв. Харин, “нүд өвдснийг” харсан хөөрхий багш түүнийг хичээлээс чөлөөлдөг байлаа. Мэдээж, энэ бол нүд гэмтээж болох аюултай тул туршиж үзэх хэрэггүй юм.