Археологичид агуйн хотын нууцыг тайлахыг хичээсээр ...

Зураг #1 Гималайн их уулсын аглагт газраас 50 метрийн өндөрт байрлах хүнйи гараар бүтсэн хиймэл агуйнууд манай дэлхий дээрх археологийн агуу нууцуудын нэг мөнөөс мөн билээ.
Зураг #2 Эрдэмтэд үүний нууцыг өдийг хүртэл тайлж чадаагүй байна. Элсний шаргал өнгөтэй элэгдэж, өмхөрсөн хаданд гаргасан мянга мянган нүхний тайлал хаана оршино вэ?
Зураг #3 Хэмжээгээрээ дэлхий дахинаа алдартай Гранд-Каньоны хавцлын ч өмнө гишгэж мэдэх асар том хавцлын хад асганд эдгээр агуйнууд байрладаг ажээ.
Зураг #4 Энэ их хэмжээний нүхэн сууцыг мянга мянган жилийн өмнө хад ухаж гаргасан боловч чухам хэн гэгч, юуны учир агуйн хот байгуулахаар болов гэдэг нь өнөөг хүртэл оньсого хэвээр байна. Түүнчлэн хүмүүс хэрхэн, яаж эгц хад асга өөд гарсан нь тайлбаргүй үлджээ. Учир нь агуйнууд газраас бараг 50 метрийн өндөрт байрлаж байгаа шүү дээ.
Зураг #5 10 мянган ийм нууцлаг гараар бүтсэн нүхнүүд өнөөгийн Непал улсын хойд хэсгээс илэрсэн байна. Эдгээр агуйнуудыг харсан хэн боловч олон тооны ухаж гаргасан нүхнүүдээс болоод хад аварга том элсэн цайзыг санагдуулдаг хэмээн ярьцгаадаг.
Зураг #6 Гэрэл зурагчин, адал явдалд дурлагч Кори Ричардс уулчин Пит Атанс, археологич Марк Алдендерфер тэргүүтэй судлаачдын багтай хамтран нууцлаг агуйгаас эртний эд өлгийн зүйлс олохоор нэгджээ.
Зураг #7 “Би Непалын Форте тосгонд ажиллаж байсан. Тэгэхэд Пит Эверестэд авирах уулчдыг бэлтгэж байсан. Тэр үед Пит надад агуйн хотыг судлах ажилд нэгдэхийг санал болгосон” хэмээн Ричардс ярьсан байна.
Зураг #8 Ричардсын зөвшөөрөх болсон шалтгаануудын нэг нь Питын ярьсан зүйлс байлаа.“Пит надад зорих гэж байгаа газрынхаа талаар ярьж эхэлсэн. Түүний агуйн хотын талаар ярих үедээ ашиглаж байгаа үгс миний сонирхлыг ихэд татсан. Тиймээс би энэ газрыг өөрийн нүдээр харах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон” хэмээн тэрээр хэлэв.
Зураг #9 Гэхдээ хүрэх газартаа ирсэний дараа түүний нүдэнд туссан зураглал төсөөлж байснаас чилүү сэтгэлийг нь хөдөлгөсөн гэнэ. Агуй руу орох нь тийм ч амар ажил биш байв. Хад эгцээс гадна өмхөрч нурах аюултай байсан тул судалгааны багийнханы амь насанд халгаатай байв. Агуй руу орох нь хүнд, аюултай аялал байсан тул тэнцвэрээ алдсан Ричардс унаж, нуруугаа гэмтээжээ. Мөн зураглаач Линкольн дээрээс орж ирсэн чулуунд оногдон, гавлын яс нь цөмөрсөн байна. Гэхдээ тэд одоо хоёулаа эдгэрсэн аж. “Энэ бол аюултай бас аймшигтай аялал байсан” хэмээн Ричардс “Mail Online” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.