Шумбагч өмсгөлийн гайхалтай түүх

Зураг #1 Сансрын нисэгчийн өмсгөл буюу скафандр гарч ирэхээс өмнө хүмүүс шумбагч хувцас бүтээж, он удаан жилийн турш хэрэглэсээр ирсэн. Далай бол хүн төрөлхтөн төлөөлөгчөө илгээсэн ахны өөр төрлийн орчин. Далайн гүнийг судлахын тулд бүтээсэн шумбагч өмсгөлийн хувьслийн үе шат ч сонирхол татаж байна.
Зураг #2 Далайн гүнд шумбах зориулалтаар хийсэн анхны төхөөрөмжийг Английн хатан хааны одон орон судлаач, геофизикч, математикч, цаг уур судлаач, физикч, демографч Эдмунд Галлея 17 зууны сүүл үед бүтээсэн байна.
Зураг #3 Хонхыг далайн ёроолд буулгав. Дараа нь дагалдан толгойдоо өөр, жижигхэн хонх углаад ёроол хэсгээр хэсэг газар алхдаг байжээ. Тэрээр том хонхны дотор байрлах агаараас гуурсаар аван амьсгалдаг байв. Эндэх агаар дуусахад дээр нэмэлт нөөц агаар бүхий торхнуудыг хүндрүүлэгч ачааны тусламжтайгаар далайд хаядаг байсан аж. Дагалдан тэднийг хайж олоод хонхондоо авч ирдэг байв.
Зураг #4 Францын аристократ Пьер Реми де Бовагийн бүтээсэн шумбагч өмсгөл. 1715 он Хоёр шлангийн нэгийг дээш гаргаж амьсгалах агаар авдаг байв. Харин нөгөө нь амьсгалсан агаарыг шахан гаргах зориулалттай байв.
Зураг #5 Жон Летбрижийн шумбагч аппарат. 1715 он.
Зураг #6 Энэ царсан торхыг живсэн хөлөг онгоц дээрх үнэт зүйлсийг дээш нь өргөж гаргах зориулалтаар ашигладаг байв. Английн иргэн Эндрю Бекер үүнтэй адилхан амьсгал авах, гаргах гуурсан хоолойгоор тоноглогдсон системийг боловсруулжээ.
Зураг #7 Карл Клингертийн шумбагч аппарат 1797 он
Зураг #8 Зохион бүтээгч үүнийг өөрийн төрөлх Польш улсын Вроцлав хотын дундуур урсдаг гол дээр туршсан гэдэг. Өмсгөлийн дээд хэсэг цилиндр хэлбэрийн бүтцээр хамгаалагдсан нь голын гүнд явахад дөхөм болж байсан байна.
Зураг #9 Энэ өмсгөл нь ус нэвтэрдэггүй хүрэм, өмд, дуулгаас бүрдэж байв. Дуулга нь агаарын нөөцтэй савтай гуурсаар холбогдоно. Нөөцийн сав дүүрдэггүй байсан тул усан дор байх хугацаа хязгаарлагдмал байжээ.
Зураг #10 Чонси Холлийн зохион бүтээсэн өмсгөл 1810 он
Зураг #11 Хамгийн анхны гүн усны скафандр. Хөлдөө хүндрүүлэгчтэй уг өмсгөлийг Август Зибе 1819 онд бүтээжээ. Герман улс.
Зураг #12 Хэрэв усанд шумбагчдад хөндлөн байрлалд орох хэрэг гарвал хонх руу ус орох гэх мэт таагүй нөхцөл байдал үүсдэг байв. 1937 онд хонхонд ус нэвтэрдэггүй тусгаарлагч нэмж өгснөөр шумбагчдад илүү чөлөөтэй хөдлөх боломжийг олгожээ. Ийм дуулгыг 100 гаруй жилийн турш ашигласан юм.
Зураг #13 Францын Марсель хотын зохион бүтээгч Альфонса, Теодора Кармагноль нарын бүтээсэн 20 жижиг иллюминатортай шумбагч өмсгөл. 1878 он.
Зураг #14 Генри Флюссын аппарат. 1878 он
Зураг #15
Зураг #16 Амьсгалсан агаараас гарсан нүүрсхүчлийн хийг саармагжуулах бодистой сав болон амьсгалын уут бүхий хоолойд бэхлэгдсэн резинэн баг
Зураг #17 1900 онд Чилийн эрэгт живсэн Британийн “Cape Horn” хөлөг онгоцоор тээвэрлэж явсан зэсийг дээш нь гаргахаар далайн гүн рүү шумбаж буй шумбагч.
Зураг #18 1903 онд М. де Плювийн зохион бүтээсэн даралт дэмжигчтэй анхны шумбагч өмсгөлүүдийн нэг.
Зураг #19 Честер Макдуффийн 200 орчим кг татах хөнгөн цагаан өмсгөл. 1911 он.
Зураг #20 Германы “Нойфельд ба Кунке” фирмийн шумбагч өмсгөлийн гурван үеийн төлөөлөл. 1917-1940
Зураг #21 Анхны загвар 1917-1923
Зураг #22 Удаах загвар 1923-1929 Гурав дахь үеийн өмсгөл 1929-1940 оны хооронд үйлдвэрлэгдсэн бөгөөд 160 хүртэлх метрийн гүнд шумбах чадвартай төдийгүй харилцуур утас суурилагдсан байв.
Зураг #23 Мистер Перес болон түүний шинэ ган төмрөн шумбагч өмсгөл, Лондон, 1925
Зураг #24 Шумбагчдын сургууль дээр хичээлийн үеэр оюутны биеийн байдлыг шалгаж байна. Англи. Кент. 1930
Зураг #25 Жигнэмэгийн хайрцаг эсвэл ус халаах түмпэн зэрэг гарын дорх материалыг ашиглан өөрийн гараар шумбагч өмсгөл урлах заавар бүхий сэтгүүлийн хайчилбар.
Зураг #26
Зураг #27 Хийлдэг өмсгөл
Зураг #28 Нэг хүний бичил шумбагч хөлөг. 1933 он
Зураг #29 Арслан зааны яс дээш гаргах ажиллагаа. 1933
Зураг #30 350 гаруй метрийн гүнд шумбах боломжтой металл өмсгөл. 1938 он
Зураг #31