Чөтгөрийн цамхаг

“Чөтгөрийн цамхаг” хэмээх нууцлаг нэгэн газар АНУ-ын Вайоминг мужид байдаг. Цамхагийн өндөр нь 386 метр буюу далайн түвшнээс дээш 1556 метр өндөрт өргөгдсөн. Энэ хад ойролцоогоор 65 сая жилийн өмнө галт уулын дэлбэрэлтийн улмаас үүсэн бий болсон гэж үздэг ч түүний гарал үүслийн талаар өөр хувилбарууд ч байдаг байна.

Зураг #1 Лакота овгийнхон энэ хад асга “Mato Tipila” буюу “Баавгайн байшин эсвэл Баавгайн ичээ” хэмээн нэрлэгддэг. Харин 1875 онд хурандаа Ричард Дожемээр ахлуулсан баг судалгаа хийж байх үеэр орчуулагч нь индианчуудын хэлийг сайн мэддэггүйн улмаас буруу орчуулж “Муу бурхны гэр” дараа нь “Чөтгөрийн цамхаг” хэмээн нэрлэгдэх болсон байна. 2005 онд хэд хэдэн индиан омгийнхон урьдын адил “Баавгайн ичээ” хэмээн нэрлэх санал гаргасан ч тэдний хүсэлтийг хүлээн аваагүй байна.
Зураг #2 Индайнчуудын дунд тархсан домог ёсоор ойд тоглож байсан долоон охин руу аварга том баавгай дайрсан гэсэн яриа байдаг. Хүүхдүүд зугтаасан боловч баавгай араас нь хөөсөөр байсан гэдэг. Эцэст нь тэд нэг их өндөргүй чулуун дээр гарцгааж, Агуу сүнснээс туслахыг гуйцгаажээ. Сүнс ч тэдний дуу гуйлтыг сонсч, чулуу аажмаар том болсоор охидыг араатны гарт орохооргүй өндөрт аваачжээ. Уурласан баавгай хад руу авирсан боловч барсангүй, хадан дээр түүний саврын ором үлдэж хоцорсон гэдэг.
Зураг #3 Хад улам өндөр болсоор байсан тул охид бууж чадалгүй тэндээ үлдэж, одод болон хувирсан гэдэг. Энэ домгоос л уулын нэр үүссэн түүхтэй аж. Түүнчлэн хүмүүс өнөөдөр ч гэсэн домог яриа гаргасаар байгаа. Хүмүүсийн ярьж байгаагаар эндэхийн зарим хүмүүс хадны орой дээр харь гарагийн хөлөг газардахыг харсан гэнэ.
Зураг #4 Мөн хадны эргэн тойронд нэг бус удаа үл мэдэх нисдэг биет болон хачин гэрлийн үзэгдэл явагдахыг анзаарсан ажээ. “Чөтгөрийн цамхаг”-ын орой дээр үргэлж аянга буудаг нь бас хачирхалтай.
Зураг #5 Мөн хадны орой дээр гарах нь олон жилийн турш бүтэшгүй зүйл хэмээн яригдаж байсан боловч анх 19 зууны сүүл хавьд хоёр фермер гарсан гэдэг. Тэд хаданд авирахдаа уулчны хэрэгсэл биш харин энгийн шат ашигласан байна.
Зураг #6 Харин уулчдын хувьд анх 1938 онд Жек Дюранс авирч, хадны орой дээрээс шүхрээр үсэрсэн гэдэг.
Зураг #7 Одоо энэ хад уулчид, авирагчдын дунд хамгийн их нэр хүндтэй, авирах дуртай өндөрлөгийн нэг болсон юм. Түүнчлэн “Чөтгөрийн цамхаг” гэдэг нэртэй нь уялдаатайгаар энд үлгэр домгийн болон зөгнөлт киноны зураг авдаг объектын нэг болсон ажээ.
Зураг #8
Зураг #9
Зураг #10
Зураг #11
Зураг #12
Зураг #13
Зураг #14
Зураг #15
Зураг #16
Зураг #17
Зураг #18
Зураг #19
Зураг #20
Зураг #21
Зураг #22
Зураг #23
Зураг #24
Зураг #25
Зураг #26
Зураг #27
Зураг #28
Зураг #29
Зураг #30
Зураг #31
Зураг #32
Зураг #33
Зураг #34
Зураг #35
Зураг #36