”Дураар хийсэгч навчис” нээлтээ хийнэ

Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг монголын фэйсбүүкийн ертөнөцөд үзэл бодол, авьяас чадвараараа нэгдсэн олон нэгдэл бий. Тэдний нэг болох "Дураар дургигч" нэртэй  уран зохиол, сайн санааны бүлгээс "Дураар хийсэгч навчис" хэмээх хамтын уран бүтээлээ хэвлүүлэн гаргажээ.

Номын нээлт энэ сарын 27-ны 11 цагаас Интер номын дэлгүүрт  болох бөгөөд уг бүлгийн авьяаслаг залуус оролцох юм байна. Энэхүү  номонд яруу найрагч А.Мөнхбат, Л.Түмэнжаргал, Б.Монголжин, Р.Сайхан-Уул, Б.Мөнх-Оргил, Б.Оршихуй, Н.Дэлгэржаргал, М.Ундарахмаа, зохиолч Ш.Солонго нарын 80 гаруй бүтээл орсон бөгөөд найраг, үргэлжилсэн үгийн чансаатай түүвэр боллоо хэмээн мэргэжлийн хүмүүс ам сайтай байгаагаас харахад чанартай бүтээл болсон бололтой.

Дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн эдгээр залуус өвчтэй найзынхаа шүлгийн номыг гаргахаар сэтгэл гарган ажиллаж байгаа . Монголын шилдэг залуу бүтээлчдийн уран үгсийн чуулганыг та худалдан авч сайн санааны үйлст нэгдэнэ үү.