Египетийн III Хентакавесс хатны бунхныг олжээ

Египетийн археологичид Каир хотоос баруун урд орших Абусир хэмээх газраас эртний бунхан олсон тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Археологчид үүнийг 4500 жилийн өмнө Египетийг захирч байсан фараон Неферефрагийн эх юмуу хатан байсан III Хентакавессийн бунхан хэмээн үзэж байгаа аж. Оршуулгын бунхны ханан дээр сийлсэн нэрнээс улбаалан түүний нэрийг “Хентакавесс” байсан гэж үзэж байгаа юм.

Үүний зэрэгцээ судлаачид фараон Неферефрагийн бунхны цогцолборыг нээгээд байгаа гэнэ. Чехийн археологчид малтлагын үеэр зэс, шохой чулуугаар хийсэн 30 орчим эдлэл хэрэгслийг олжээ. Судалгааны ажилд оролцож байгаа Чехийн Египет судлалын хүрээлэнгийн тэргүүн Мирослав бунхны байрлалыг харгалзан үзээд түүнийг фараоны эхнэр байсан гэх дүгнэлтийг хийсэн байна.

 

Б.Саруул