Дэлхийг өөрчилсөн номуудын нэг ”Их бодь мөрийн зэрэг” талаарх дэлгэрэнгүй яриа


Буддын шашин бол дэлхийн гурван том шашны нэг юм. Шүтэх, эс шүтэх эрх чөлөөг олгосон дэлхийн хамгийн ардчилсан шашинд тооцогддог. Олон бурхадын зарчмыг тунхагладаг онцлогтой. Анагаах ухаан, дуун ухаан, урлахуйн ухаан, хэл шинжлэл, орчуулга, зурхайн ухаан гэх мэт их бага таван ухааныг номлодог шинжлэх ухаанч шашин юм. Үзэл санаа нь арга билгийн нэгдлүүд дээр тулгуурласан байдаг.

"Цастын орны мэргэдийн оройн чимэг хэмээн алдаршсан Зонхава Лувсандагва (1357-1419) богдын туурвисан "Их бодь мөрийн зэрэг"хэмээх энэ их бүтээл нь "Гурван төрөлхтний мөр" буюу хүний оюун ухааны гурван их үе шатаар дамжуулан сэтгэл оюуны гэгээрэхүйн их хутагт хүрэх арга замыг Бурхан Буддхагийн заасан гэгээн үзэл онол, явдал мөрийн суртгаалд үндэслэн Хутагтын орны мэргэд дээдсийн оюуны бүтээлийн охь шимээр баяжуулан, хүний оюуны хөгжлийн дээд шатанд хүрэх арга замыг арга билгийн үүднээс тодорхойлон тайлбарласан гүн ухаан, оюун сэтгэлгээ, анхааран авах бясалгалын аньс шимийг хураасан оюуны их бүтээл бөлгөө"