Дэлхийг өөрчилсөн номууд /Библи/

 

Библи нь Иудейчууд ба Христэд итгэгчидийн хувьд Ертөнцийн Эзэн буюу Бурханы хүн төрөлхтөнд дамжуулсан үг бөгөөд дан ганц цул ном биш номуудын цуглуулга юм. Библийн хамгийн эхний ном нь МЭӨ 1400 оны үед, хамгийн сүүлийн ном нь МЭ 100 оноос өмнө, нийтдээ 1500 жилийн хугацаанд 40 гаруй хүмүүсийн гараар бичигдсэн байна.

Христийн шашинг өрнөдөд нийтэд хүртээмжтэй болгоход грекийн соёлд уусан нэгдсэн жүүд ламтан Тарсын Паул гэгч санаачилсан бөгөөд жүүдийн шашны хөвч таслах, мацаг барих гэх мэт хатуувтар ёс дэгийг авч хаясанаар олны дэмжлэгийг хүртсэн бол ядууст хандсан бодлого нь улам их бишрэн шүтэгчтэй болгожээ. Христ шүтэгчидийн дотор грек, ром, египет, еврей угсаа гарвал харгалзахгүй нэгдэж эхэлсэнээр олон дагалдагчтай болсон ч жүүдүүд олноор эгнээнд нь нэгдээгүй байна.Энэ нь тэдний хооронд үзэл баримтлалын ялгаа байсныг харуулдаг. Хуучин гэрээнийхэн Христийг жүүдийн бурханы хүү гэж үздэггүй бөгөөд аврагч нь ирж яваа гэдэг байв.  Тиймээс хуучны зөнчийн айлдаж байсан аврагчийг таниагүй тул жүүдүүд нүгэлтэнд тооцогджээ. Харин Христийн шашныханаар бол хуучин гэрээний буруу номлолыг залруулахаар Бурханы хүү мөнх бусын дүрээр хүмүүсийн дунд амьдрахаар ирсэн гэдэг ялгаа нь тэднийг зааглаж байв.

Христчүүдийг төрийн шашныг эсэргүүцэж  төр улсад нь аюул учруулж байснаас тухайн үеийн ромын эзэн хаад мөрдөн хавчиж тэдний нууц нийгэмлэгүүдийг илрүүлж үй олон хүнийг цаазлан хороожээ. Үүнд  христчүүдийн жүүдийн шашнаас хуулбарласан шантрахгүй тууштай байх зарчмыг барьж чадсанаар тэсч үлдсэн байна. Гэсэн ч эргээд Ромын эзэнт гүрэн сулран доройтох үйл явцад  ХТ-ын 330 Константин хаан ширээнд сууж Христийн шашныг төрийн шашин болсноор сүм нь хаанд төрийн эрхийг үлдээж бурхан шашинтай холбоотой бүх асуудлыг өөрийн мэдэлд авчээ.