1800-аад оны үеийн ”Өргөө ” уран зурагт

1805 онд Оросын элчин Ю.А.Головкин Өргөөд айлчлахад түүнийг дагалдаж явсан аялагчид доорх  зургуудыг бүтээжээ. Энэ бол Өргөөгийн байдлыг зурсан хамгийн анхны зураг юм.

1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.

1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.

Зураг #1
Зураг #2
Зураг #3
Зураг #4
Зураг #5
Зураг #6
Зураг #7
Зураг #8
Зураг #9
Зураг #10
Зураг #11
Зураг #12
Зураг #13
Зураг #14
Зураг #15