Дэлхийг өөрчилсөн номууд / Коран судар /

 

Исламын шашин нь өөрийн Коран судартаа өмнөх бүх шашны сургаалуудиас нилээдгүй  үнэт зүйлсийг шингээсэн байдаг. Аллахын зөнч нь Коран сударт бичсэнээр нийт 25 хүн байдаг бөгөөд хамгийн том нь Адам, Ишмаель, Исаак, Иаков, Мосе, Иона, Абрахам Есүс нарыг гэдэг. Тэднийг зөнчид гэдэг харин аль нь ч бурхан болоод бурхны хүү биш гэж үзнэ. Харин хамгийн гол зөнч бол Мухаммедыг гэдэг  гэсэн ч тэр мөн л бурхан болоод бурхны хүү биш гэж үздэг байна. 

Элсэн цөлийн эрэлхэг зоригтой, омог бардам, овог аймгийнхаа төлөө амиа өгөхөөс ч буцахгүй үнэнч зан чанартай  хүмүүсийн унаган суурь хүмүүжилийг Мухаммед ухаалаг хүн байснаар өөрийн сургааль номлолдоо болон шашны үйл хэрэг, хууль дүрэмд чадамгай ашиглаж чадсан юм.

Мухаммедын эмхтгэсэн  Коран судар нь нийгмийн зохицуулалтыг бурхны заавар болгон бичсэн сургааль гэж үзэж болно. Исламын улсын халифууд улс орныхоо зүг бүрээс хааны ордондоо эрдэмтэдийг урьж залан, шашин шүтлэгийг нь харгалзалгүй авъяас чадварыг нь нийгмийн бүхий л салбарт чадамгай ашиглаж байсан бөгөөд гүн ухаан, байгалийн шинжлэх ухаан,утга зохиол, яруу найргийг ихэд үнэлдэг байжээ. Арабын ертөнцийнхөн эртний Грекийн эрдэм мэдлэгийг Персээр дамжуулан авч хадгалан үлдэж хожим Испаниар дамжуулан өрнөдөд түгээсэн байдаг. Үүгээрээ муслимчууд дэлхийн оюуны болон урлагийн салбарт томоохон үүргийг гүйцэтгэж чаджээ.
.