Дэлхийн хамгийн “шилдэг - 10” шар айраг

Найз нөхөдтэйгөө уулзаж, хуучлан суухад хамгийн сайхан “ундаа” болдог зүйл бол шар айраг билээ. Шар айраг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн анхаарлыг татах шинэлэг санаа эрж хайсаар өдгөө арга технологи нь тун ч нарийсчээ. 

Тухайлбал шар айраг кофе шиг, чихэр шиг, жимс шиг амттай болж хувьссан байна. Түүгээр ч зогсохгүй дарс мэт удаан дарж хийдэг шар айраг ч байдаг аж. Ингээд дэлхийн шар айрагны хорхойтнуудын саналаар тодруулсан “Шилдэг - 10” шар айргийг танилцуулъя.

ADAM

Энэ шар айргийг “Hair of the Dog” үйлдвэрээс гаргадаг бөгөөд Германы Дортмунд хотоос гаралтай эртний түүхт ундаа юм.

BOURBON COUNTY STOUT

“Goose Island” үйлдвэрийн модон торхонд хоёр жилийн турш дарж хийдэг, шоколадны амттай “Bourbon County Stout” шар айраг салахын аргагүй амттай.

TEMPTATION

“Russian River” үйлдвэрийн алтан шаргал өнгөт, часхийсэн исгэлэн амтат “Temptation” шар айргийг амтлаад үзээрэй. Эрхэм таны таалалд нийцэх нь гарцаагүй.

PLINY THE ELDER

“Russian River”-ээс маш олон гайхалтай бүтээгдэхүүнийг санал болгодог. Тэдгээрийн нэг нь “Pliny the Elder” юм. Энэ нь цитрус жимс, шилмүүс модны өвөрмөц тансаг амттай ажээ.

KBS / KENTUCKY BREAKFAST STOUT

Шар айрганд дурлагсад “KBS”-ийг өглөөний зоогондоо барих нь тохиромжтой. Учир нь энэхүү шар айрганд сэргээх үйлчилгээтэй кофены найрлага орсноос гадна шоколадны зөөлөн амт ч бий.

IMPERIAL IPA

“Three Floyd’s” үйлдвэрийн “Imperial IPA” шар айрганд манго ба тоор жимсний найрлага оруулж, гашуун таагүй амтагдахаас сэргийлж өгснөөрөө онцлогтой.