Эзнийхээ аллагын “гэрч болсон” амьтад

Хүн хүнээ хайрлахгүй хэрцгийгээр хөнөөж байхад хүнээс илүү үнэнч сэтгэлтэй амьтад бас байх юм. Эзнийхээ амийг хөнөөсөн алуурчидтай эцсээ хүртэл тэмцэж, гэмт хэрэгтнийг илрүүлэхэд хүртэл тусалсан ухаантай амьтдын тухай сэтгэл хөдөлгөм түүхийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Харин та эдгээр санаанд оромгүй түүхийг уншаад төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

Гэмт хэрэгтнийг гэрчилсэн баатарлаг тоть

  • Техасын уугуул иргэн Кевин Батлер “NBA”-ийн тоглогч Ларри Бёрдын шүтэн бишрэгч байсан бөгөөд тэжээмэл тотио түүний нэрээр нэрлэжээ. Найзуудынх нь хэлснээр Бёрд тоть эзэндээ маш үнэнч амьтан аж. 2001 онд алуурчид Кевиний хаалгыг эвдэн орж ирж түүнд аймшиггүйгээр халдсан байна. Бёрд эзнийгээ хамгаалан тэдний өөдөөс эсэргүүцэл үзүүлжээ. 
  • Гэмт хэрэгтнүүдийн нэг болох Даниэль Торрес мөрдөн байцаагчдад өөрийгөө буруугүй хэмээн мэдээлж байсан ч түүний бие дээр үлдсэн шувууны хошууны сорвинууд Бёрдынх мөн гэдгийг шинжилгээгээр нотолсноор хорих ял олгосон юм. Энэ бяцхан шувуу эзнийхээ амийг хороосон гэмт хэрэгтнүүдэд шийтгэл оноож чадсан нь үнэхээр ховор тохиох баатарлаг үйл явдал биш гэж үү.

Амиа алдсан хэдий ч эзнийхээ өшөөг авч чадсан нохой

  • 1998 онд Вашингтон мужийн Сиэтл хот дахь нэгэн байшинд алуурчдын халдлагад өртөн амиа алдсан хос хоёр болон нохойн цогцос олджээ. Уг хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд болох Кен ба Жеорж нарыг мөрдөн байцаагчид их сонин байдлаар хэргийг нь хүлээлгэсэн байна. Хэрэг үйлдэх үеэр тэдний өмсөж байсан хувцсан дээр амь үрэгдсэн нохойн цус үлдсэн болохыг шинжилгээгээр нотолсон аж. Энэ нь хөөрхий нохой эздийгээ хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцсэнийг харуулж буй бөгөөд эцэст нь амиа алдсан хэдий ч өшөөгөө авч чадсан нь бахархууштай юм.

Алуурчныг илчилсэн хоёр муур

  • Амьтны дэлгүүрийн эзэн Лори Аукер 1989 оны тавдугаар сард гэнэт ор сураггүй алга болжээ. Энэ явдалд гэрийнхэн нь аймшигтай их түгшиж байсан бөгөөд гурван долоо хоног хайсны эцэст түүний цогцсыг Пенсилвани мужаас олсон байна. Цагдаа нар энэ хэрэгт Лоригийн салсан нөхөр Роберт Аукерийг сэжиглэсэн ч баттай баримт хэрэгтэй байлаа. 
  • Хүмүүсийн хэлснээр Роберт сүүлийн хэдэн сар Лориг дагасан ба түүний үхлийн дараа машинаа засуулж, зарах гэж байсан аж. Харин засварын газрын ажилчид Робертийн машинд муурны үс энд тэндгүй байсныг цагдаа нарт мэдээлжээ. Энэ үс нь Лоригийн тэжээвэр хоёр муурных мөн болох нь тогтоогдсоноор Роберт цаазаар авахуулах ял хүртсэн аж.

Хүнээс дутахааргүй ухаантай тоть

  • Хира нэртэй тоть 2014 оны хоёрдугаар сард амиа алдсан Нилам Шармагийн аллагын цор ганц гэрч байжээ. Гэмт хэрэгтэн аллагын үед зогсоо зайгүй хуцаж байсан нохойг хүртэл хөнөөчихөөд зугтан одсон байж. Хохирогчийн хамаатан болох Энэтхэгийн өдөр тутмын сонины сэтгүүлч Вижей Шарма талийгчийн тэжээмэл тоть хүргэн дүү Ашутошийг нь харах, эсвэл нэрийг нь сонсмогцоо хашгиран сандчиж байгааг анзаарч цагдаа нарт мэдэгдсэн байна.
  • Байцаалтын үеэр цагдаа нар Ашутошийн нуруун дээр шувууны хазсан сорви байгааг ч илрүүлжээ. Ийнхүү хэрэгтэн хэргээ хүлээсэн бөгөөд хамаатны эгч Ниламтайгаа мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар аминд нь хүрсэн тухайгаа хэлсэн байна. Харин Хира шувууны баатарлаг үйлс сонин хэвлэлүүдээр нийтлэгдэж багагүй шуугиан тарьжээ.

Царцаа хэрхэн аллагын гэрч болсон тухай түүх

  • Энэ түүх хэдийгээр гэрийн тэжээмэл амьтны тухай биш боловч хамгийн сонирхолтой нь байж магадгүй юм. Шавж судлаач Гофф 1989 онд гэртээ халдлагад өртөн амь насаа алджээ. Мөрдөн байцаагч нар хэргийн газар шалгалт хийж, сэжигтнийг байцааж байх явцад хэргийн гогцоо болсон нэгэн баримт олсон байна. Сэжигтний хувцсан дээр царцааны хөл наалдсан байсан бөгөөд царцааны биеийн зарим хэсэг нь хохирогчийн өмдөн дээр бас байжээ. Шинжилгээгээр шавжны биеийн хэсгүүд нэг царцааных болох нь тогтоогдсоноор сэжигтнийг ялласан аж.
  •