Дэлхийн II дайны үеийн “хамгийн үнэтэй - 10” дурсгал

Дэлхий дээр цэрэг, дайны үеийн дурсгалт эд зүйлсийг сонирхон цуглуулагч цөөнгүй бий. Энэ ч утгаараа өнцөг булан бүрт түүхийн дурсгалт ховор зүйлсийг дуудлага худалдаагаар арилжаалах нь түгээмэл билээ. 

Ингээд та бүхэнд дуудлага худалдаагаар зарагдсан дэлхийн II дайнаас үлдсэн хамгийн үнэтэй дурсгалуудаас толилуулъя.

$31.550: Уинстон Черчиллийн гар бичмэл

  • Дэлхийн II дайнд гарамгай гавьяа байгуулсан Их Британий ерөнхий сайд Уинстон Черчиллийн (1874 - 1965) гар бичмэлийг 2003 онд арилжаалжээ. Тэрээр энэхүү гар бичмэлийг Бенито Муссолинигийн эрхийг түлхэн унагааж, Сицилийг булаан эзэлснийхээ дараа бичсэн байдаг аж.

$59.790: Питер Уайтын архив

  • Энэ бол явган цэргийн командлагч Питер Уайтын дэлхийн II дайнаас үлдсэн ховор архив бөгөөд 1944 - 1945 онд бичиж байсан тэмдэглэл, бал ба бэхээр зурсан 730 зураг, Герман хоригдоос авч байсан “Kodak” аппарат, гэрэл зураг зэрэг олон зүйл багтдаг.

$122.139: Эр зоригийн медаль

  • Италийн улс төрч, сэтгүүлч, Үндэсний Фашист Намын удирдагч байсан Бенито Муссолинигийн (1883 - 1945) эзэмшиж байсан “Эр зоригийн хүндэт медаль” - ийг 2012 оны гуравдугаар сард дуудлагаар арилжаалжээ. 
  • Бенито Муссолинигаас үлдсэн цөөнгүй дурсгалт зүйлийг дуудлагаар худалдаалсан байдаг ба эдгээрт цэргийн дүрэмт хувцастай цүнхийг нь л гэхэд $6325 ам.доллараар зарж байжээ.

$160.000: Гитлерийн бие хамгаалагчийн гар буу

  • Маш ховорт тооцогддог шөнийн хараатай энэхүү гар бууг “The Rock Island Auction Company” - гаас зарласан 2012 оны дуудлага худалдаагаар арилжжээ. 
  • Тэдний тооцоолж байснаар $75.000 - $150.000 ам.долларт хүрэх болов уу гэсэн нь биеллээ олж, дэлхийн II дайнаас үлдсэн дурсгалт зүйлсийн хамгийн үнэтэй эд зүйлст оржээ.

$165.000: Анна Франкийн захидал

  • Фашистуудын Еврейчүүдийг хоморголон хядсан харгислалд амиа алдсан хохирогчдоос олон нийтэд хамгийн ихээр яригдсан хүн бол Анна Франк (1929 - 1945) юм. Тэрээр дэлхийн II дайны үед Нидерландад эзлэгдэж байсан Герман улсын цаг үеийн байдлын тухай тэмдэглэл бичиж үлдээсэн бөгөөд энэ нь 1947 онд хэвлэгдсэнээр дэлхий дахинаа түүнийг мэддэг болжээ. 
  • 1988 онд зохиогдсон дуудлага худалдаагаар үнэ хаялцуулсан захидлын хувьд 1940 онд бичсэн Англи хэл дээрх гар бичмэлүүд бөгөөд Америк нөхөддөө илгээсэн байсан юм.

$208.137: Цахилгаан шифрийн машин “Энигма”

  • Энигма бол дэлхийн II дайны үед нууц мэдээ мэдээлэл дамжуулах зорилгоор ашиглагдаж байсан алдартай төхөөрөмж бөгөөд урьд өмнө нь зохион бүтээгдэж байгаагүй технологийн шилдэг бүтээл юм.
  • Энигма машиныг цуглуулагчид олон бөгөөд Холбоотон улсуудын Германыг эзэлж авсны дараа ихэнх машины эд ангийг сольж холин судалсан гэдэг. Гэхдээ дуудлага худалдаагаар зарагдсан нь жинхэнэ нь байсан гэж үздэг.

$423.000: Гитлерийн бичгийн ширээ

  • Хүрлээр өнгөлсөн Гитлерийн бичгийн ширээг АНУ-ын дуудлага худалдааны “The Alexander Autographs” - аас 2011 онд арилжаалжээ. Гитлер энэ ширээн дээрээ “The Munich Pact” гэрээнд гарын үсэг зурж байсан гэдэг.

$1.1 сая: “The Victoria Cross” медаль

  • Энэ бол Их Британий хатан хаан Викториягийн зарлигаар бий болгосон эр зоригийн хүндтэй медаль юм. Дэлхийн II дайны түүхэнд гавьяа байгуулсан хүмүүст олгодог энэ одонг Австралийн 22 хүнд олгосон байдаг. Тэдний нэгийг 2011 онд дуудлага худалдаагаар худалдсан нь $1.1 сая ам.долларт хүрчээ.

$2.1 сая - $2.6 сая: Бөмбөгдөгч “The Hawker Hurricane”

 

  • Бөмбөгдөгч “The Hawker Hurricane” онгоцыг 1944 он хүртэл 14.533 ширхэгийг үйлдвэрлэсэн байдаг бөгөөд өнөөдөр эдгээр онгоцноос 12 нь л байдаг. 
  • 2012 онд зарласан дуудлага худалдаагаар 1942 оны загварыг нь арилжаалсан ба $2.1 - $2.6 сая ам.долларт хүрсэн гэж үздэг.

$8 сая: Гитлерийн “Mercedes - Benz”

  • Сум нэвтрэхээс хамгаалагдсан “Mercedes - Benz 770K” авто машиныг 1930 - 1943 онд үйлдвэрлэж байсан ба Гитлерийн өмч байсан юм. Тэрээр өөрөө жолоо барьж чаддаггүй байсан тул хувийн жолоочтой байсан билээ. 
  • 2009 онд зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар машиныг ОХУ-ын тэрбумтан худалдаж авчээ.