Аалзны хийж чаддаг “гайхшруулам - 10” зүйл

Аалзанд л ганцхан заяасан маш олон чадвар бий. Тухайлбал тэд нарны хэт яагаан α, β туяаг харж чаддагаас гадна шоргоолж шиг төрхтэй 100 гаруй төрлийн аалз байдаг. Тэдгээр нь шоргоолж шиг төрхөө ашиглан идэш хоолоо хялбархан олж чаддаг овжин амьтад ажээ. 

Мөн түүнчлэн загас, шувуу, хулгана, гүрвэл барьж иддэг ч аалз бий. Ингээд аалзны хийж чаддаг итгэмээргүй зүйлсийн тухай сонирхоцгооё.

Тэд өвсөөр хооллодог

  • Өдгөө дэлхий дээр 44.000 гаруй төрлийн аалз байдаг бөгөөд тэдгээрийг махан идэштэй үздэг. Тэгвэл өвсөн тэжээлтэй аалз ч гэсэн бий. Эрдэмтдийн шинээр олж нээсэн энэ аалзыг Багира Киплинги гэж нэрлэдэг бөгөөд Мексик, Коста Рика, Гватемала зэрэг Төв Америкийн орноор өргөн тархсан ажээ. Тэдний 90% нь өвсөн идэштэй бөгөөд гол төлөв хуайс модны навчаар хооллоно.

Тэд бусдын идшийг хулгайлдаг

  • АНУ-аар өргөн тархсан нэгэн зүйл аалз (Argyrodes) нь бусад аалзны торондоо нөөцөлсөн идшийг хулгайлж иддэгээрээ алдартай ажээ. Хар, саарал өнгийн толботой овжин аалз нь заримдаа идшээ нөөцөлсөн торны аалзыг нь ч гэсэн хөнөөх чадвартай харгис амьтан гэнэ.

Тэд усанд сэлж чаддаг

  • Усан дотор амьдарч чаддаг дэлхий дээрх цор ганц аалзны төрөл бий. Европ, Азийн нууруудаар амьдардаг тэднийг “Diving Bell Spider” гэж нэрлэдэг бөгөөд хоёр жил амьдрах хугацаандаа уснаасаа ганц ч удаа гардаггүй ажээ. Усанд амьдардаг тэдгээр аалз нь усан дотор хонх хэлбэртэй тор нэхэж тэндээ идшээ нөөцөл, өндгөө гаргадаг.

Тэдний арьс гууждаг

  • Дэлхий дээрх бүх аалз арьсаа гуужуулж шинээр нөхөн төлжүүлэх чадвартай байдаг. Ингэж арьсаа гуужуулахаас хэдэн долоо хоногийн өмнөөс байж боломжгүй зан авир, итгэмээргүй үйлдэл гаргадаг бөгөөд зарим нь юм идэхээ больж, заримынх (Тарантула) нь үс гуужиж халцардаг гэнэ. Хуучин төрхөө гээж шинэ арьстай болох явц маш удаан, тийм ч хялбар явагддаггүй бөгөөд гормоны нийлэмж нь одоогийн арьсыг нь мулталж шинээр бүрэлдэхэд нь нөлөөлдөг ажээ.

Тэд бусдыг урхиддаг

  • Тайвань биологичдын олж нээсэн “Cyclosa Mulmeinensis” гэдэг аалз махчин амьтдыг айлгахын тулд өвөрмөц хэлбэр дүрстэй тор нэхдэг ч тэдгээр нь харин ч сонирхлыг нь ихээр татсаар ирсэн юм. Тэд өөртэй нь эндүүрмээр ижил хэлбэртэй дуураймал торыг хүртэл нэхдэг бөгөөд яагаад ийм үйлдэл хийдгийг нь өнгөрсөн 100 жилийн турш судалж байгаа ч дорвитой таамаглал гаргаагүй л байдаг.

Сансарт ниссэн аалз

  • Хамгийн анх сансарт ниссэн аалзыг Арабелла, Анита гэдэг байжээ. 1973 онд сансарт хөөргөсөн тэднийг АНУ-ын Скай - Лаб станцынхан авч явсан боловч огторгуйн уудамд нас барсан юм. Тэгвэл сансарт гарчихаад эсэн мэнд эргэж ирсэн аалз нь “Phidippus Johnsoni” төрлийн аалз гэнэ. Түүнийг Нефертити гэдэг байсан бөгөөд дэлхийгээс 67.592.448 км алс амжилттай ниссэн юм. Ингээд сансарт 100 өдөр амьдарсан Нефертити дэлхийдээ газардаад удалгүй нас баржээ. Эрдэмтдийн үзсэнээр нэг жил л насалдаг аалз байгалийн жамаараа (Нефертити 10 сартай байсан) хорвоогоос явсан юм.

Тэдний тархи санаснаас том

  • “The Smithsonian Tropical Research Institute” - ийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар аалзны тархи нь хөлөндөө хүртэл байдгийг тогтоожээ. Судалгааны багийнхан 9 төрлийн аалзан дээр туршилт явуулсан бөгөөд аалз жижигхэн биетэй байх тусмаа том тархитай, бусдаасаа сэтгэх чадвар сайтай байжээ. Мөн түүнчлэн зарим аалзны төв мэдрэлийн тогтолцооны 80% нь биеийнхээ бусад хэсэгт тархан байрласан төдийгүй заримынх нь тархи хөлөндөө хүртэл байсан гэнэ. Тухайлбал “Leucauge Mariana” гэдэг аалзны тархи бүх биеэр нь тархан байрласан байдаг.

Хамгийн уран аалз

  • Зарим аалз тороо маш сонирхолтой хээ хуараар чимэглэж нэхсэн байдаг бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаа энэ үйлдэл нь тороо бат бөх болгохын тулд эсвэл эрэгчнийхээ сонирхлыг татахын тулд хийдэг үйлдэл гэж үздэг. Гэвч зорилгоос нь хамааралгүйгээр хамгийн гоёмсог тор нэхдэг (Argiope) аалзыг хүртэл нэрлэжээ.

Тэд маш нийтэч

  • Аалзнууд үерийн аюулаас амь аврагдахын тулд цугларч замдаа тааралдсан модон дээр том тор нэхэж амиа авардаг. Ийм жишээ олон бөгөөд Пакистан, Австрали зэрэг оронд гарсан үзэгдэл олны нэлээд гайхшруулсан юм. Үерийн аюулаас сэргийлэхийн тулд ийнхүү хэдэн сая аалз хамтарч моддыг тороороо хучин авдаг ажээ.

Тэд сээтэгнэж чаддаг

  • Тогос шувуу шиг гоёмсог төрхтэй энэ аалз Австрали тивд амьдардаг. Тогос аалз гэж нэрлэдэг тэдний эрэгчин нь эмэгчинийхээ сонирхлыг татаж хээлтэхийн тулд сонирхолтой бүжиг хийдэг. Ингэхдээ гурав дахь хос хөлөө өргөж, хэвлийн хэсгээрээ чичирхийлэх хөдөлгөөнийг хийх эсвэл тогосны сүүл мэт биеийнхээ төгсгөл хэсгийг дээш өргөнө.
  •