Орост цэргийн “Диснейлэнд” нээгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч лхагва гарагт “Арми-2015” үзэсгэлэнг нээх ёслолд оролцсон байна. Батлан хамгаалах яамны санхүүжилтээр боссон уг үзэсгэлэн 60 км.кв газар нутгийг хамардаг бөгөөд Москва хотоос дөрвөн цаг явж хүрэх Кубинка хотод байрладаг аж. Мөн 2017 он гэхэд энд зочид буудал, хурлын төв, орон сууцууд баригдаж дуусах гэнэ.

Цэргийн “Диснейлэнд” хэмээн нэрлэгдсэн энэхүү паркт олон төрлийн цэргийн техник, тоног төхөөрөмж байрлуулжээ. Иргэд үүнийг чөлөөтэй үзэж сонирхох боломжтой бөгөөд олон мянган зочныг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай юм байна.  

Мөн дэлхийн өнцөг булан бүрийн худалдан авагчдыг татахын тулд хамгийн сүүлийн үеийн цэрэг, армийн техникүүдийг дэлгэн тавьжээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлснээр үзэсгэлэнг зохион байгуулахын тулд 20 тэрбум рубль зарцуулсан гэжээ.  

 

Зураг #1
Зураг #2
Зураг #3
Зураг #4
Зураг #5
Зураг #6
Зураг #7
Зураг #8
Зураг #9
Зураг #10
Зураг #11
Зураг #12
Зураг #13
Зураг #14 Б.Саруул Эх сурвалж: http://world.eagle.mn/content/read/32811.htm