Хөөрхөн боловч үхэлд хүргэх аюултай 7 амьтан

Зураг #1 Слов Лорис буюу удаан Лорис Энэхүү мичний төрлийн хөөрхөн амьтан хурц шүд, хортой тохойтой гэж хэн санах билээ. Тэд гараа толгой дээрээ тавин булчирхай болон гарын булчингаас ялгарсан хороор дайснаа шүршдэг. Түүний дайралтанд өртөн цочролын байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс байдаг аж.
Зураг #2 Усны үхэр Усны үхэр дэлхий дээрх хамгийн аюултай амьтандын нэг. Удаан хөдөлгөөнтэй, байрнаасаа бараг хөдөлдөггүй юм шиг харагддаг боловч тэд арслан, бар бүр баавгайнаас ч олон хүний аминд хүрдэг байна. Тэд маш хэрцгий зан ааштай бөгөөд 4500 км хүртэл жинтэй.
Зураг #3 Далайн гахай 1990-ээд оны үед Атлантын далайд зуу зуун үхсэн далайн гахайн зулзаганууд хөвөн эрэг дээр гарч иржээ. Шинжээчид судалсаны үр дүнд эр далайн гахайнууд бусад далайн гахайнуудыг алж байсан нь тогтоогджээ. Үүнээс гадна шумбагчид болон сэлж буй хүмүүслүү дайрсан тохиолдлууд гарсан.
Зураг #4 Минж Минжнүүд маш хурц шүдтэйгээс гадна бусад амьтад нутаг дэвсгэрлүү нь орход маш дургүй. Минжинд хазуулан амиа алдсан хүмүүс олон байдагийн учир нь тэдний хэзээ ч ургалт нь зогсдоггүй шүд нь артерийн судсыг таслах чадалтай.
Зураг #5 Хэк каддл буюу германаас гаралтай үхэр Энэхүү 1920-1930 онд германд бие болсон үүлдэрийн үхэр нь хүнлүү дайрдгаараа алдартай.
Зураг #6 Коала баавгай Коаланууд нэлээд тайван боловч нохой болон хүнлүү дайрах тохиолдлууд гардаг аж. Өмнөд Австралид нэгэн эмэгтэй коаланд хазуулан үр дүнд нь эмнэлэгт хүргэгджээ.
Зураг #7 Хун Хун үржилийнхээ үед өөрийн эзэмшил газар нутагтаа ойртуулах тун дургүй ба хун хунлуугаа дайрах тохиолууд маш их.