Монголын эзэнт гүрний ховор хивс олджээ

Монголын эзэнт гүрний ховор хивс олджээ

13-р зууны баруун хойд Хятадыг эзлэн авсан. Түүнээс хойш тавьхан жилийн дотор Солонгосоос Унгар хүртэлх түүхэн дэхь хамгийн том газар нутгыг хамарсан эзэнт гүрнийг байгуулсан.

Гэвч Монголчуудыг хэрцгий түрэмгийлэгч нэрээр дүрслэн урлаг болон соёлын нөлөөг нь тэр бүр дурсдаггүй. Урлагын мэргэжилтэн Лусиа Виллан гар аргаар хийсэн Монголын эзэнт гүрний үеийн маш сайн хадгаглагдсан хивсний олдворын талаар дараах мэдээлэлийг өгч байна.

Монголчуудын нөлөөн дор гар урлаачидын байр суурь мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Нэхмэл болон сүлжмэлийн үйлдвэрлэл худалдааны маш чухал хэсэг болж нэхмэлчид тусгай байр суурь эзэлж эхэлсэн.

Чингис хаан 4000 мил урт үргэлжлэх торгоны замд нэхмэлчидийг нүүлгэн шилжүүлсэний үр дүнд гурван том нэхмэл сүлжмэл эдлэлийн төвүүд байгуулсан.

Худалдаачид явж өнгөрөхдөө Монголын эзэнт гүрний нэхмэл сүлжмэлийн техник технологи хөгжин өөрчилөгдсөн. Хэдийгээр энэ хөдөлгөөн бүтээгдэхүүний загварыг маш их сайжруулж байсан болов ч хивснүүдийг яг хаанаас гаралтайг тогтооход хэцүү болгодог.

Монголын эзэнт гүрний үеийн өөр хадгаглагдаж үлдсэн хивс олдоогүй тул тэр үеийн өөр төрлийн сүлжмэл эдлэлүүдтэй харьцуулах шаардлагатай. Энэ хивсний загвар нь Metropolitan Museum of Art-д байрлах Төв Ази болон Хятадаас олдсон цэцэг болон шувууны зурагтай торгон эдлэлүүдтэй төстэй.

Эдгээр торгонуудын загвар нь Торгоны замын соёлын нөлөөг харуулж байна. Үүнтэй адил энэ хивс ч гэсэн маш гайхалтай санаа, загвартай, нууцлаг агаад гоёмсог.

Хивсний төв хэсэгт иш нь үл үзэгдэх сэвшээ салхинд гулзайсан юм шиг гоёмсог цээнийн цэцэгсийн дунд шувуу дүрслэгдсэн.

Цэцэгс болон шувуу нь Эзэнт гүрэн даяар болон Юан гүрний үед Хятадын торгон дээр түгээмэл дүрслэгдсэн байдаг. 14-р зуунд Өгөдэй хааны зурган дээр уг хивстэй төстэй шувуу, цэцэгсийн хээтэй олбог дээр сууж байгаа нь харагддаг. Зах хүрээ хэсгээрээ үүлэн хээтэй. Энэ хээ угалз нь Монголын үндэсний хээ угалз гэдэг нь Өгөдэй хааны хаан ширээнд залал ёслолд дүрлэгддэг.

Хивсийг уралсан хүн залгаас болон хатгамал хоорондын заагийг нямбайлан нийлүүлэн хатгасан.

Маш бат бөх сүлжсэн учир он цагийг элээхдээ ийм гайхамшигтай хадгаглагдан үлдсэн байна. Мөн энэ хивс олон жилийн турш Түвдийн хийдийн байранд хадгаглагдаж байсан нь маш сайн хадгаглагдан үлдэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Уг хивсний байдлаас үзэхэд хаалганы урдуур өлгөгдөж байсан байх магадлалтай. Доод хэсгийн илрмэг нь алдагдсан ч бүтэн загварыг ерөнхийд нь харах боломжтой. Уснаас тэнгэрлүү чиглэсэн өвс болон бадамлянхуа цэцэгс дээш шувуу, цээнийн цэцэгтэй нийлсэн.

http://www.christies.com/features/Mongol-Textile-5861-1.aspx