Ер бусын зураг дарах 5 нууц

Сайхан зураг дарах 5 арга

Аялалаар явж байхдаа зураг даран бусадтай хуваалцахыг хүсдэггүй хүн гэж үгүй бизээ. Дараагийн удаа аялалаар явахдаа эдгээр аргуудыг туршаад үзээрэй.

Байгаа арай өөр аргаар онил

100 хүн нэг газар очоод яг адилхан зураг дарсан байх нь олонтоо. Тухайн газар очоод заавал дарах ёстой юмшиг санагддаг бол үүнийг одоо мартах хэрэгтэй. Жишээлбэл Эйфелийн цамхагийг хүмүүс яг л нэг янзаар дарах нь их. Тэгвэл арай өөр өнцөгөөс харан өөр зүйл дээр төвлөрөн дараарай. Ингэснээр өөрийн үзэж харсан зүйлсийг өөрийн харах өнцөг, хэв маягаа буулгах боломжтой.

Жижиг деталиуд дээр анхаар

Жижиг зүйл бусдаас илүү онцгой болгож өгдөг. Өөр хэл дээрх бичиг, эсвэл хэзээ ч харж байгаагүй бүтээгдэхүүн гээд онцлог хэсгүүд хамгийн их өөрчлөлтийг бие болгодог.

Дарамтыг багасга

Аялалаар явж байхдаа бүх зүйлсийн зургийг дарахгүй бол ямар нэг юмыг орхигдуулах гээд байгаа юм шиг санагддаг уу? Ингэснээр байгаа газраасаа таашаал авахгүй өөрөө ч сайн орчиноо мэдэрч чадахгүй өнгөрөх нь бий. Тиймээс өөртөө учирах дарамтыг багасгаж зүгээр л яг тэр мөчид байгаа орон зайгаа мэдэр. Зургийг нь дархыг хүссэн сэтгэлд хүрэх зүйлс гарч ирж л таарна.

Камерныхаа энгийн ажиллагаануудыг сур

Ойлгомжтой мэт сонсогдож байгаа ч аялалд гарлаа хэмээн хүмүүс камераа шинэчлэхээр яарах нь бий. Хэдэн хормыг камерныхаа заавар ажиллагааг сурахад зарцуулан зарим нэг мануал ажиллагааг нь сураарай.

Ерөнхий аялалын түүхээ бодоорой

Аялал жуулчлалтай холбоотой сэтгүүл харан яагаад миний зурагнууд ийм гоё харагддаггүй юм бэ гэж бодож байсан уу? Сэтгүүл дээрх зурагнууд тэр газрынхаа түүхийг өгүүлж байдаг учираас тэгж байгаа юм.

Зургын агуулга дээрээ анхааран зочид буудлын ширээ, ханан дээрх зураг зэрэг энгийн зүйлс ямар их өөр өнгө төрх өгөхийг хараад та гайхах болно.

 

Эх сурвалж http://theeverygirl.com/how-to-improve-your-travel-photos