Сэрүү орж утаа үнэртсэн өдрүүдийг өөр газар өнгөрөөмөөр байна уу? Наашаа суу!

Энэ намар аялах таван газар

Колорадо мужийн Денвер хот

Колорадод үзэж харах газар болон амттай хоолнуудаараа алдартай. Амралтын өдрүүдээс нэг эсвэл хэдэн хоногийн өмнө ирэх хэрэгтэй. Учир нь Денверийн урлагын үзэсгэлэн сар бүрийн эхиний Баасан гарагт болдог. Үүний дараа эртний эдлэлүүдийн дэлгүүрээр ороод гараарай. Мөн шар айрагны олон үйлдвэрүүд байдаг тул үйлдвэрүүдээр зочилон шар айраг амталж болно.

Нью Йорк

Жилийн ямар ч үед Нью Йоркт очиход тохиромжтой. Харин намар энэ хот илүү өвөрмөц болдог. Учир нь энэ үед загварын долоо хоногоос эхлүүлээд урлаг соёлын хүлээн авалт үзэсгэлэнгүүд гарч хот тэр чигээрээ өөр уур амьсгалтай болно.

Мексикийн Мексик хот

Жуулчид ихэвчилэн Мексикийн наран шарлагын газар, далай эрэг лүү очдог ч  намар ч гэсэн энд урлаг соёлын арвин их түүхтэйгээс гадна дэлхийд хамгийн их алдартай болсон хоолнууд энд байдаг. Намар болоход зууны цагт цугларах жуулчидын их хөл хөдөлгөөн тасарч зочид буудал болон хоолны үнэ хямдардаг.

Хавайн арлууд

Намар Хавай луу явах хүмүүсийн тоо багасдаг тул маш өндөр үнэтэй байдаг нислэгийн тизүүд энэ үеэр хямдран илүү бага зардалтайгаар аялах боломжтой. Гайхалтай далайн эргүүдээр зугаалан зэрлэг байгалийг нь үзэж харах боломжтой.

Жиоржиа хотын Савана

Намар Саванагийн хамгийн том жазз хөгжмийн наадам болдог. Энэ жижиг хотын гудамжууд нь түүх дурсгалаар арвин тул таныг цаг хугацааны машинаар аялуулсан мэт санагдана.

Эх сурвалж: http://theeverygirl.com/where-to-travel-this-fall