АЛЬБЕРОБЕЛЛО ДАХЬ ТРУЛЛИ БАЙШИНГУУД

Италийн Апулия мужийн өмнөд хэсгийн Бари тойргийн Альберобелло хэмээх жижиг хотод барилгын ямар нэгэн барьцалдуулагч материал ашиглалгүй барьсан гайхалтай байшингууд бий. Шохойн чулуун хавтангуудыг өрж барьсан, цац суварга мэт шовгор оройтой ийм байшинг Трулли гэдэг. Хавтангуудыг юугаар ч барьцалдуулж бэхлээгүй боловч тун бат бөх байгууламж юм.

Байнгын оршин суух байшин барихад өндөр татвар ноогдуулдаг байсан үеэс эхлэн Трулли дэлгэрчээ.

Энэ бүсийн ард иргэд түр амьдрах байр буюу Трулли барих мэргэн санаа сэдсэн бөгөөд гэнэт татварын байцаагч нар ирэхэд богино хугацаанд дээврийг нь задлаад тавьж болдог давуу талтай байжээ.

Энэ бол Неаполийн эзэн хааны явуулсан татварын албанаас оршин суугчид зугтахад хүрч байсан 1644 оны явдал юм.

Орчуулсан: ОЮУНГЭРЭЛ ДЭЛГЭРСАЙХАН

Зураг #1
Зураг #2
Зураг #3
Зураг #4
Зураг #5
Зураг #6
Зураг #7
Зураг #8
Зураг #9