ДЭЛХИЙН ГАЙХАМШГИЙН ТУХАЙ 7 ТӨӨРӨГДӨЛ

Зураг #1
Зураг #2 Төөрөгдөл 1. Ромын гэгээн Павлын сүм хамгийн том Хамгийн их хүн очдог сүм бол яах аргагүй мөн. Бараг 60 мянган хүн багтана. Гэхдээ энэ нь дэлхийн хамгийн том сүм биш билээ. Ватиканы сүмээс хамаагүй том сүм бол Зааны Ясан Эрэг улсын Нотр-Дам-де-ла-Пе юм. 1985-1989 оны хооронд Ромын гэгээн Павлын сүмийн загвараар баригдсан энэ байгууламж 30 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг. Энэ нь гэгээн Павлын сүмээс даруй хоёр дахин их талбайтай гэсэн үг юм. Мөн өндөр нь 26 метрээр илүү.
Зураг #3
Зураг #4 Төөрөгдөл 2. Пизанийн цамхаг хамгийн “хазайсан” байгууламж Хүний гараар бариагүй байгууламж дундаас хамгийн их “хазайсан” нь Германы Зуурхузен тосгонд байдаг 13-р зууны хуучин сүм юм. Хазайлтын өнцөг 5,19 градус. 2007 онд Гиннесийн номд байгалийн хамгийн их хазайлттай байгууламж хэмээн бүртгэгдсэн. Харин Пизанийн цамхагийн хазайлтын өнцөг 3,97 градус байдаг. Хүний гараар барьж байгуулсан “хазайсан” байгууламж бас бий. Энэ бол Абу-Дабид байдаг, орчин үеийн архитектурын өвөрмөц шийдлүүдийн нэг болох Capital-Gate бөгөөд хазайлтын өнцөг 18 градус.
Зураг #5
Зураг #6 Төөрөгдөл 3. Сөнөсөн тэнгисийн ус хамгийн их давстай Израиль, Йордан, Палестины дунд орших Сөнөсөн тэнгисийн усны давсжилт 28%. Энэ нь Газар дундын тэнгисийн устай харьцуулбал 7 дахин их хэмжээ. Гэвч дэлхийн хамгийн шорвог ус бол Жибути улсын /Африк/ Ассаль тогтонги нуурын ус юм. Африкийн хамгийн нам дор цэг болох энэ нуурын усны давсжилт 35%. Энэ нуурыг европчууд багаар бодоход 100 жилийн өмнөөс мэддэг боловч зүүн Африкт амрах, аялах хүн ховор байдгаас нуурын давс нэрд гарахгүй л байна. Түүнчлэн, Антарктидын давс ихтэй нуурууд -30 хэмийн хүйтэнд ч хөлддөггүй. Гэхдээ тэнд очиж амрах хүн олддоггүй гэнэ.
Зураг #7
Зураг #8 Төөрөгдөл 4. Ниагарын хүрхрээ хамгийн өндөр Үнэн хэрэгтээ хамгийн өндөр хүрхрээ бол Венесуэлийн Анхель хүрхрээ юм. Өндөр нь 979 метр! Ауянтепуи буюу “Чөтгөрийн уул”-ын оргилоос эх аван буудаг энэ хүрхрээ халууны улиралд ууршин үүл үүсгэдэг нь тун сонин үзэгдэл юм. Гэвч энэ гайхамшгийг харах тун амаргүй. Учир нь, хүрхрээнд хүрэхийн тулд ширэнгэн ой дундуур бүтэн өдөр явах хэрэгтэй.
Зураг #9
Зураг #10 Төөрөгдөл 5. Нордкап – Европын хамгийн хойд цэг Жил бүр 200 мянга гаруй жуулчид Европын эх газрын хамгийн хойд цэг дээр зогсохоор Норвегийн Магере арлыг зорьдог. Гэвч Европын холбоонд харьяалагддаг газрын хамгийн хойд цэг бол 1.5 км-ийн цаана оршдог Кнившелльодден хошуу юм. Үүнээс ч илүү хойд чигт байрладаг арлууд бол Оросын Холбооны Улсад харьяалагддаг Шпицберген, Франц-Йосифын газар билээ. Гэхдээ Оросын нутагт нэвтэрч аялах амаргүй байдаг бололтой.
Зураг #11
Зураг #12 Төөрөгдөл 6. Сайн Итгэлтийн хошуу Африкийн хамгийн өмнөд цэг Сайн Итгэлтийн хошуунаас урагш 155 км-т орших Агульяс буюу Иголийн хошуу /Зүүт хошуу/ бол хар тивийн хамгийн өмнөд цэг юм. Мөн Атлантын далай ба Энэтхэгийн далайн хил хязгаар болдог. Эрт үед далайчдын болгоомжилдог газар байсан бөгөөд гүн биш боловч усан доорх урсгал нь маш хурдан учраас олон арван хөлөг онгоц осолдож байжээ. Түүнээс гадна энэ хошуунд соронзон орны гажуудал ажиглагддаг. Жишээлбэл, 19-р зууны үед луужингийн зүү баруун тийш 30 хэм хазайдаг байв. Эндээс Зүүт хошуу хэмээх нэрийн учир тайлагдана.
Зураг #13
Зураг #14 Төөрөгдөл 7. Сахарын цөл дан элсээр хучигдсан Үнэндээ энэ том цөлийн гадаргын 20% нь элс, элсэн манхнаас бүрддэг. Бусад гадаргуу нь чулуу, хайрга, дайрга, үхэр чулуу байна. Олон мянган жилийн туршид энэ цөл хуурай, чийгтэй янз бүрийн үеийг туулсаар одоогийн төрхөө олсон гэж геологичид үздэг. Сахарын цөлийн нийт талбай 8.6 сая хавтгай дөрвөлжин километр буюу АНУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээтэй ойролцоо юм.