ХАМГИЙН АЙМШИГТ “ХАВХНУУД”

 

 

Зураг #1 Америк цэргүүдэд барих бэлэг - “хорт могой” Вьетнамын дайны үед хорт могойгоор занга бэлдэх аргыг олонтаа хэрэглэж байжээ. Хүний цусны бүлэгнэлтийг зогсоох, эд эрхтэнг агшин зуур гэмтээх хор ялгаруулдаг хулсны хорт могойг вьетнам цэргүүд хаа сайгүй нууж, америк цэргүүдийг отдог байв.
Зураг #2 Нацистууд тааралдсан юм бүхэнд тэсрэх бөмбөг нуудаг байжээ Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд эзэлсэн хот, тосгодыг орхиж явахдаа фашистууд дайсандаа тэсрэх “сюрприз” үлдээгээд явжээ. Минатай эд зүйлс хаа сайгүй байв. Ханын зураг, барааны саван, шоколадны хайрцагт ч тэсрэх бодис нуусан байжээ. Бүр 1940 онд “тэсэрдэг хоол” бэлдэж байсан бөгөөд даршилсан эрдэнэ шишийг азаар хэн ч нээгээгүй байна.
Зураг #3 Вьетнамын дэлбэрдэг далбаа Дайны талбарт тулалдаж яваа цэрэг болгоны хувьд хамгийн чухал зүйл бол дайсны далбааг буулгаж авах. Америкчуудтай байлдаж байхдаа вьетнамчууд үүнийг ашиглахаар шийджээ. Ил газар далбаагаа байрлуулаад орхих бөгөөд тугны оосроос татсан америк цэрэг тэсрэх бөмбөгний түгжээ мулталснаа ч ойлгож амжилгүй дэлбэрдэг байв. Гэхдээ эхний жижиг дэлбэрэлт бол урхи бөгөөд нөхөртөө туслахаар ирсэн олон цэргүүдийн дунд том бөмбөг дэлбэрдэг байжээ.
Зураг #4 Дайсны зэвсгийг минажуулах АНУ-ын цэргийн удирдлагууд 1967 онд Вьетнамын цэргийн агуулах руу минажуулсан олон тооны автомат, пулемёт, хэрэгцээгүй болсон зэр зэвсэг оруулах арга сэджээ. Ийм зэвсгийн гохыг нэг дарахад шууд тэсрэх бөгөөд ийм аргаар америкчууд дайснаа хороогоод зогсохгүй, Вьетнамын талыг зэвсгээр хангаж байсан Хятадын үйлдвэрлэгчдийн нэрийг сэвтүүлж чадсан байна.
Зураг #5 Шарилын хамгаалалт 18-19-р зууны үед амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид шарил ухаж, залуу эмч нарын туршлагын лабораторид цогцос худалддаг байжээ. Иймд оршуулгын газрыг хамгаалах зорилгоор булшны ойролцоо тэсрэх бөмбөг нуух болсон байна. Мөн “торпеда” буюу авсыг нээмэгц бууддаг бууг ч ийнхүү сэдсэн гэнэ. Эх сурвалж: http://daypic.ru/about-all/210670#more-210670