ЖИХҮҮДЭС ТӨРӨМ ЁС ЗАНШИЛ

Хамгийн аймшигтай гэж хэлж болох нэгэн ёс заншлыг индонезийн Сулавеси арлын торажи омгийнхон өдий болтол сахин гүйцэтгэсээр байна. Тэд нас барсан хамаатан саднаа булшнаас нь гаргаж гурван жил тутамд нэг удаа уулздаг. “Ариутгал” буюу манене хэмээх ёслолыг торажичууд хэрхэн хийдэг вэ?

Зураг #1 Энэ аймшигт ёслолын гол зорилго бол амьд ба үхэгсдийн ертөнцийн нягт холбоог харуулах явдал юм. Үүний тулд цогцсыг ухаж гаргаад гоёлын хувцас өмсгөнө.
Зураг #2 Зураг дээр: Талийгаач Нек Тосайгийн цогцсыг гангалаад буй нь. Мөн Ари Титус бага байхдаа нас барсан ахынхаа цогцсыг тэвэрсэн байна.
Зураг #3 Энэ ард түмний хувьд хамгийн өндөр зардалтай, хамгийн чухал арга хэмжээ бол оршуулгын ёслол юм. Оршуулгын зардлаа олохын тулд насан туршдаа мөнгө цуглуулах нь ч бий. Хэрэв гэр бүлийнхэн нь мөнгөгүй бол талийгаачийг оршуулах ажлыг хэдэн сар жилээр ч хойшлуулж магадгүй.
Зураг #4 Гоёлын хувцас өмсгөхийн өмнө цогцсыг хатааж цэвэрлэнэ.
Зураг #5 Оршуулах ёслолын өмнө одос үхэр юм уу, бух алаад эврийг нь талийгаачийн хамаатнуудын гэрийн ойролцоо тавьдаг заншилтай. Эврийн тоогоор нас барсан хүний зиндааг харуулдаг ажээ.
Зураг #6 Тирандагийн гэр бүлийнхэн талийгаач хамаатандаа нарны шил зүүлгэж байна.
Зураг #7 Нас барагсдыг хад ухаж тусгайлан бэлтгэсэн нүхэнд оршуулдаг.
Зураг #8 Торажи омгийнхны хувьд үхсэн хүн бол “өвдсөн” эсвэл “унтаж буй” хүн юм.
Зураг #9 Он удаан жил амьдарсан, эсвэл үхсэн газар нь талийгаачийг оршуулдаг.
Зураг #10 Торажи эрчүүд Сулавеси арал дээр сесемба ёслолоо хийж байна.
Зураг #11 Хулсны гал дээр бодон гахай шарж буй нь.
Зураг #12 Понг Румасек нэртэй нутгийн нэгэн эр ууланд ан гөрөө хийж яваад модны сүүдэрт нас барсан хүний цогцос олсон тухай яриа бий. Румасек тэр цогцсонд өөрийнхөө хувцсыг өмсүүлээд ёс заншлын дагуу хүндэтгэн оршуулсан гэх бөгөөд үүний дараа анчин эр аз жаргалтай, баян чинээлэг амьдарсан домогтой юм.