ОНГОЦНЫ ЗОРЧИГЧДОД ХЭЛДЭГГҮЙ 7 ЗҮЙЛ

Онгоцонд суумагц нислэгийн туршид юу хийж болох, болохгүй тухай тогтмол тайлбарлаж, зааварчилгаа өгдөг. Харин нислэгийн багийн дотоод журамд ярьж болохгүй зүйл гэж байдаг ажээ. Quora сайтын уншигчдын асуултад мэргэжлийн нисэгчид хэрхэн хариулсан байдлыг үндэслэн дараах 7 дүгнэлтийг хийсэн байна.

ХООЛ.

Зорчигчдод өгдөг хоолноос өөр, тусгай бэлтгэсэн хоолыг нисэгчдэд өгдөг. Усны шувууны мах, шош, байцай зэргийг нисэгчдийн хоолонд хийдэггүй. Мөн давтсан мах өгдөггүй /жишээ нь, филе зэрэг мах аюултай бактер агуулах эрсдэлтэй гэнэ/.

ХАР ХАЙРЦАГ.

Хар хайрцгийг устгах боломжгүй. Зарим кинонд гардгаар хүчтэй даралтын нөлөөнд, галд шатаж устдаг нь бодит байдалд нийцдэггүй юм байна.

БАРЬЦААЛСАН ТОХИОЛДОЛД.

Онгоц барьцаалагдсан тохиолдолд газардах үедээ тусгай төхөөрөмжгүйгээр мэдээлдэг. Буусан хойноо хаалтаа хаахгүй байхад л болно. Ийм аргаар нисэх зам дээр ажиллаж байгаа диспетчерт дохио өгдөг.

ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БАГ.

Шаардлагатай тохиолдолд хүчилтөрөгчийн баг зүүх хугацаа ердөө 15-30 секунд байдаг. Өндөрт гарсан онгоц кабин доторх дулаанаа алдаж эхэлвэл дээрх хугацаанд баг өмсөж амжаагүй зорчигч амиа алдана.

НИСЛЭГИЙН ЗУРВАС.

Томоохон нисэх буудлуудад дунджаар 1 минут тутамд нэг онгоц хөөрч, бууж байдаг. Иймээс заасан хугацаанаас өмнө буух шаардлага гарвал тэнд зайгүй гэсэн үг.

ШУУРГА.

Ослын ихэнх нь агаарт биш хөөрч, буух үед гардаг гэнэ. Иймээс салхи шуурга нислэгт тун бага нөлөөтэй юм байна. Мөн зорчигчид цахилгаан хэрэгсэл ашиглахад нислэгийн багт муугаар нөлөөлсөн нотолгоо байдаггүй гэнэ.

ХАМГААЛАЛТЫН БҮС.

Нисэгчид заримдаа суудлын бүсээ тайлахыг зорчигчдод зөвшөөрсөн товчоо дарахыг мартчихдаг. Иймээс зорчигчид бүсээ зүүгээд шаардлагатай хугацаанаас арай илүү удаан суух тохиолдол их байдаг гэнэ.     

Энэхүү мэдээлэл нь Quora сайтын судалгаа болохыг анхаарна уу.