800 ЖИЛИЙН ӨМНӨ БҮТЭЭСЭН ГАР УТАС ОЛДЖЭЭ

13-р зууны үеийн энэхүү шавар хавтан нь дэлгэц, товчлуур зэрэг орчин үеийн гар утастай ижил бүтэцтэй аж. Дундад зууны үеийн “гаджет”-ын товчлуур дээр шумерын үеийн тэмдэгт үсгүүд байна. 

“Юу вэ гэдгийг нь бид одоохондоо мэдэхгүй байна. Австрийн нутаг дэвсгэрт ийм хачин олдвор урьд өмнө олдож байгаагүй” хэмээн археологийн багийн ахлагч мэдэгджээ.

Уг бичлэгийг үзсэн хүмүүсийн ихэнх нь худал цуурхал хэмээн үзэж байгаа бол зарим нь харь гаригийнхантай холбож, эсвэл шумеруудын өвөрмөц илгээмж гэлцэж байна.