САРАВЧИНД УГСАРСАН ТИЙРЭЛТЭТ ОНГОЦ, ТАНК УСТГАДАГ РОБОТ ХОЁР

“СР-10” тийрэлтэт онгоц

“СР-10” нь дууны хурднаас арай бага хурдтай, нэг хөдөлгүүртэй, хоёр суудалт, спорт-сургалтын зориулалттай тийрэлтэт онгоц юм. Онгоцыг зохион бүтээсэн “САТ”(Современные авиационные технологии) зохион бүтээх товчоо нь хувийн компани ба 2007 оны 8 дугаар сард байгуулагджээ. Уг онгоц нь агаарт оросын байлдааны 4 дүгээр үеийн тийрэлтэт онгоцтой төстэй үйлдэл үзүүлэхээс гадна спортын төрөл бүрийн супер-маневр гүйцэтгэх чадвартай гэнэ. Онгоцны бүхээгт хос ажиллагаатай удирдлагын систем, мөн осолын үед нисгэгчийг гадагш нь шидэх зориулалттай тусгай сандал суурилуулж өгсөн нь ямар ч үед нисгэгчийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Онгоцыг зохион бүтээхдээ орчин үеийн нисэхийн салбарт нэвтэрч буй шинэ технологи бүхийн материал ашигласан нь онгоцны хүндийн жинг багасгах боломжийг зохион бүтээгчдэд олгожээ.

Шинэ онгоц нь маш энгийн загвартай, хялбархан үйлдвэрлэх, угсрах боломжоороо бусад адил төстэй онгоцнуудаас давуу талтай. Онгоцны кабиныг нисгэгчид хамгийн тав тухтай байдлаар тоноглож өгсөн, мөн агаарын ямарч төрлийн маневр, хөдөлгөөнийг аюулгүй гүйцэтгэх боломжтой гэдгээрээ мэрэгжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа. Шинэ он дөнгөж гараад уг онгоцны анхны туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэсэн. Энэ талаар мэдээлэл интернет дээр олон гарсан байгааг та бүхэн харж болно.

Олон зориулалтын “Уран-9” робот

“Рособоронэкспорт” корпорац нь 2016 онд олон улсын зах зээлд олон зориулалтын робот техникийн комплекс “Уран-9” комплексийн танилцуулахаар зэхэж байна. “Уран-9” нь зайнаас тагнуул явуулах, ерөнхий цэргийн, тагнуулын болон террористын эсрэг анги, салбаруудыг галаар халхлах, эсвэл галын дэмжлэг үзүүлэх зориулалттай. “Уран-9” комплекст хоёр нэгж галын болон тагнуулын робот, түүний чирэгч болон хөдөлгөөнт удирдлагын пункт багтаж байна.

Роботыг 30 мм-ийн 2А72 загварын пулемёт, түүнтэй хослуулж 7,62 мм-ийн пулемёт суулгаж өгчээ. Мөн “Атак” загварын зайн удирдлагатай танк эсэргүүцэх залуурт пуужингийн системээр тоногложээ. Уг роботыг орон нутгийн байлдаан, террористын эсрэг тусгай ажиллагаа болон хот суурин газруудад явагдаж буй зэвсэгт мөргөлдөөнд бие бүрэлдэхүүний дунд оруулж ашиглах нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Энэ жил оросууд “Уран-9” роботоос гадна олон улсын зах зээлд “Нерехта” загварын роботоо танилцуулна гэсэн мэдээлэл явж байгаа билээ.

https://www.facebook.com/eggi.mongolian?__mref=message_bubble