ХАМГИЙН ӨВӨРМӨЦ 9 ЗОЧИД БУУДАЛ

Сонирхолтой архитектур, өвөрмөц дотоод засал бүхий зочид буудлуудыг танилцуулж байна. Зарим нь эргэдэг байшинд, харин зарим нь агуйд байрлах аж.

Мармара зочид буудал – Анталия, Турк.

Энэ бол анхны эргэдэг зочид буудал. Газар дундын тэнгис болон Анталия хот руу харах 208 өрөөтэй. 24 өрөө бүхий, байнга эргэж байдаг дээвэртэй.

Ноу-Берлин зочид буудал, Герман.

Фанки стильтэй, орчин үеийн тоноглолтой. 304 стандарт болон люкс өрөөтэй. Өрөө, давхрынхаа өнгийг сонгож сууж болно. Нэрт дизайнер Карим Рашид дотоод заслыг нь хийсэн.

Kokopelli's Cave Bed and Breakfast, Нью-Мексико.

Хадны гүн рүү ухаж хийсэн. Газрын гүнд /30 м/ унтлагын өрөөнүүд, гал тогоо байрлана.

Attrap’Rêves, Франц.

Агаарт амармаар байвал ийшээ зориорой. 2010 онд байгуулагдсан энэ шилэн бөмбөлөг дотор хосууд амрах дуртай. Тунгалаг хана эвгүй байвал мэдээж хаах боломжтой. Гэхдээ нарны гэрэл нэвтрүүлж байх ёстой аж. 

Мөсөн зочид буудал, Швед.

Шведийн Юккасъярвид байрлах мөсөн зочид буудал бол цас, мөсөөр хийсэн хамгийн том зочид буудал юм. Ор нь ч мөс. Цельсийн -5 хэмийн хүйтэн өрөөнд амрах болно. Баар, амрах өрөө, мөргөлийн гонхон ч бий. Цаг агаар дулаармагц хайлдаг тул жил бүрийн 11 сард шинээр барьдаг гэнэ. 

Паласио-де-Саль (PALACIO DE SAL), Боливи.

Боливийн Салар-де-Уюнид орших цэвэр давсаар хийсэн зочид буудал. Зочдын өрөө, гал тогоо, 15 унтлагын өрөө, баартай. Зөвхөн угаалгын өрөө, ариун цэврийн өрөөг давсаар хийгээгүй юм байна. Нуурын давсаар блок хийж, цементээр “наасан” хана туурга, тавилгуудыг долоож амталж үзэхгүй байхыг анхааруулдаг ажээ.  

Jules Underwater Lodge, Флорида.

Флорида мужийн Ки-Ларгод баригдсан усан доорх энэ зочид буудал нь анхандаа судалгааны лаборатори байжээ. Далайн төвшнөөс доош 6,5 м шумбаж энэ буудалд бууна.

Элсэн цайз зочид буудал, Их Британи.

Уэймутын энэ зочид буудал бол хүүхэд насны мөрөөдлийн биелэл гэлтэй. 14 хоногийн турш 4 уран барималч 1100 тонн элс ашиглаж энэ цайзыг урлажээ. Нэг хоноход ердөө 15 доллар төлнө. Дутагдалтай тал гэвэл ариун цэврийн тухтай өрөө байхгүй.

Модон дээрх толин зочид буудал, Швед.

Модонд “өлгөж”, толиор бүрхсэн хөнгөн цагаан хайрцаг. Шведийн Харадс нэртэй газарт баригдсан энэ зочид буудал нь 4х4х4 метр хөнгөн жинтэй хайрцаг бөгөөд нэг удаад 2-оос дээш хүн даахгүй. Хайрцаг дотор 2 хүний ор, зочдын өрөө, угаалгын жижиг тасалгаа, тэр ч бүү хэл дээвэр дээр нь задгай тагт бий. Хажуугийн модноос бэхэлсэн олсон гүүрээр дамжиж орно. Эргэн тойрныг ямар ч хаалтгүй 360 хэм цэлийтэл харах сайхан боломжтой.     

Эх сурвалж: http://billionnews.ru/arhi/2288-9-samyh-neobychnyh-gostinic-v-mire.html