ХҮҮХНҮҮДИЙН ДУЭЛЬ ЭРЧҮҮДИЙНХЭЭС Ч ХАРГИС БАЙЖЭЭ

Хэдийгээр хүүхнүүдийн ирүүл харьцангуй ховор үзэгдэл байсан ч эрчүүдийг бодвол дэндүү харгис тулалддаг байжээ. Өрсөлдөгчөөсөө цус гаргавал ялсанд тооцох биш, бүр үхлээр дуусдаг байсан гэнэ. Дараах 7 баримтаас дэлгэрэнгүй сонирхоорой.

1. Эмэгтэйчүүдийн дунд өрнөсөн халз тулаанаас хамгийн анх бүртгэж баримтжуулсан нь 1571 оны 5 сарын 27-нд болжээ. Миланы гэгээн Бенедиктийн гэлэнмаа нарын сүмд дээдсийн хүрээлэнгийн сурвалжит хоёр эмэгтэй ирээд хамтдаа мөргөл үйлдэх өрөө гаргаж өгөхийг хүсчээ. Ингээд өрөөг түгжээд чинжаалаар тулалдаж хоёул амь алдсан байна.

2. 1642 онд гүнгийн хатан де Полиньяк, тайжийн эхнэр де Несль нар Ришелье бэйсээс болж /хамба лам болохоос нь өмнө/ Булоны ойд сэлмээр тулалдсан тухай хамба лам өөрийн тэмдэглэлд бичиж үлдээжээ.

3. 17-р зууны дунд үед Франц, Англи, Герман, Италид хүүхнүүдийн халз тулаан улам ихсэж иржээ. Сэлэм, буугаар халз үздэг 10 тулааны 8 нь үхлээр төгсдөг байв. Гэтэл эрчүүдийн хувьд 10 халз тулаанд 4 үхэл тохиолддог байжээ.

4. Хатагтай нар маш харгис тулалддаг байлаа. Сэлэмнийхээ үзүүрт хор түрхэнэ, эсвэл хүрмэгц айхтар хорсгож өвтгөдөг тусгай шингэн цацдаг байсан гэнэ. Мөн нэг нь үхэх юм уу, хүнд шархдахаас нааш зогсолтгүй буудалцдаг байжээ. Сэлмээр халз тулахад даашинз нь хөдөлгөөнд саад болдог, бас шарханд даавууны өөдөс орвол аюултай гэж үздэг байсан учраас цээж нүцгэн тулалддаг байв.

5. Франц хүүхнүүд ирүүлд дууддагаараа алдартай байлаа. Харин Орост 18-19-р зуунд энэ үзэгдэл өргөн тархаж, хатан хаан II Екатерина төр удирдсанаас хойш бүр замбараагаа алджээ. Хатан хаан өөрөө залуудаа хаяал эгчтэйгээ сэлмээр тулалдаж байсан удаатай гэнэ. 1765 онд гэхэд л даруй 20 халз тулаанд бүсгүйчүүд оролцсон ажээ.

6. 19-р зууны хатагтай нарын тулааны талбар нь салон байжээ. Хатагтай нарын салон гэдэг нь тухайн үеийн утга зохиол, улс төр, уран сайхны бүлгэмүүд цугладаг газар байв. Петербургийн Востроухова хатагтайн салонд 1823 онд 17 халз тулаан болсон гэнэ. Эдгээр тулааны гэрч болсон франц тайжийн эхнэр де Мортене: “Орос хатад зэвсэг хэрэглэж учраа ололцох юм. Франц хүүхнүүд шиг дэгжин тулалдана гэж үгүй. Өрсөлдөгчөө устгахын төлөө үхэн хатан улайрдаг юм байна” гэж дурсжээ. Гэхдээ үнэн хэрэгтээ франц хүүхнүүдийн тэмцэл үхлээр дуусах нь элбэг байв.

7. Хардалтаас үүдсэн халз тулаан хамгийн харгис болдог байжээ. Эрчүүдээс болж хүүхнүүд буу, сэлэм, хутга, бүр хумсаа ч гаргадаг байлаа. Нэг ёсондоо дүрэмгүй тулаан гэсэн үг юм.

Эх сурвалж: http://www.factroom.ru/life/womens-duel