ЭНЭТХЭГИЙН ХАМГИЙН ДООД ГАРЛЫН ТУХАЙ 7 БАРИМТ

1. Варн тогтолцоо.

Энэтхэгт одоо ч кастын тогтолцоо оршсоор байна. Нийт 4 варн буюу каст байдаг нь: эрдэмт-брахман, дайчин-кшатрий, тариачин-вайшья ба боол-шудра юм. Энэ нь арьсны өнгөөр ялгарч байсан отог омгийн соёл уламжлалтай холбоотой. Эдгээр варнууд хоорондоо харилцаж болох ч шудратай аль нь ч харьцахгүйг хичээнэ.  

2. Шудра хүмүүс.

Хэдэн зууны туршид боолын хөдөлмөр эрхэлж ирсэн, хамгийн хүнд бохир ажлыг нугалж байдаг хүмүүс юм. Мөн газартай тариачин ч бий. Энэ кастынхан дунд дархан, мужаан, гар аргаар дарс үйлдвэрлэгч, өрлөгчин, заримдаа хөгжимчин тааралдана.

3. Хүрч болохгүй хүмүүс.

Тэд бол албан ёсны кастын ангилалд ч ордоггүй, хамгийн бохир газарт ажиллаж, үхсэн малын сэг зэм янзлах, жорлон цэвэрлэх, арьс шир идээлж шүүлэх ажлыг эрхэлж байдаг хүмүүс юм. Энэ хүмүүст сүм хийдийн хаалга үүд хаалттай. Нэгэнт ингэж төрсөн бол яах ч арга байхгүй. Дээд кастын ямар ч айлын хашаанд орох эрхгүй. Нийтийн худгаас хувингаараа ус хутгаж зүрхэллээ гэхэд  гудамжинд тэр дороо харгисаар шийтгүүлдэг өрөвдөлтэй хүмүүс.

4. Цээр.

Тэднийг үзэн ядах хэрнээ бусад кастынхан айна. Учир нь, доод давхаргын хүн тэднийг бузартуулж магадгүй. Ялангуяа брахманууд хавь орчноо сайтар хянаж байдаг. Доод гарлын хүний хувцсанд хүрэхэд л брахман хүний хувь төөрөгт сэв сууна гэж үздэг тул бузрыг арилгах гэж олон жил оролддог гэнэ. 

5. Хаанаас бий болсон хүмүүс вэ?

Түүх бүхнийг шийджээ. Эрт балар үед Энэтхэгийг өндөр соёл иргэншилтэй арийчууд байлдан дагуулахдаа эзлэн авсан омгуудаа нэгтгэж нийгэмшүүлээгүй байна. Арийчууд нутгийн уугуул иргэдийг үйлчилгээний “албанд” л ашигладаг байсан бөгөөд тусад нь жижиг суурингууд байгуулж тараан байршуулжээ. Ийнхүү эзлэн түрэмгийлэгчид тэдэнд нийгэмших, нэгдэх боломжийг олгоогүй юм.

6. Ажил эрхлэлт.

Доод угсааныхан өөрсдөө арийчуудын тогтоосон кастын уламжлалыг дуулгавартай хүлээн зөвшөөрч, дотроо ажил үүргийн төрлөөр хэд хэдэн төвшинд бас хуваагджээ. Одоогийн байдлаар арьс ширний ажилчин-чамар, хувцас угаалгын ажилчин-дхоба, хог тээвэрлэж жорлон цэвэрлэгч-парий нар элбэг байна. Орчин үеийн Энэтхэгийн хүн амын 20% нь нийгмийн доод гаралтай гадуурхагдсан хүмүүс. Гэтэл тэдний тэгш эрх олгох тэмцэл арваар тогтохгүй жил өрнөж байгаа шүү дээ.       

7. Тэгш эрхийн төлөөх тэмцэл.

20-р зуунд анхны эсэргүүцэл гарсан бөгөөд Ганди эрчимтэй тэмцэж байлаа. Хуучирч хоцрогдсон кастын тогтолцоог халахын төлөөх түүний энэ тэмцлийг брахман кастын төлөөлөгч Бхимрао Рамжи Амбедкар үргэлжлүүлэв. Тэрээр хамгийн доод давхаргын хүмүүсийг далитууд хэмээн тодорхойлсон байна. Амбедкарын ачаар салбар бүрт тодорхой квотыг далитуудад гаргаж өгөх болжээ. Тэгэхээр тэд онолын хувьд Энэтхэгийн нийгмийн амьдралд багтаж орох боломжтой боллоо гэсэн үг.

Гэвч бодит шийдэлд хүртэл мөн ч хол байна. 2008 онд анх нэгэн далит залуу кшатрий кастын бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн бөгөөд өөртөө итгэлтэй сүйт залууг 500 цэргээр хамгаалуулсан хэдий ч шинэхэн хосыг хотоос хөөж явуулжээ.

Эх сурвалж: http://www.factroom.ru/life/the-untouchables