Тархитай холбоотой тааварлашгүй - 10 баримт

 

Тархи бол хэзээ ч судлан шинжлэгдэж дуусашгүй хүн төрөлхтний хамгийн онцгой эрхтэн тогтолцоо юм. Энэ нь дунджаар наяас зуун тэрбум гаруй мэдрэлийн эсээс тогтдог бөгөөд 60% нь цагаан, 40% нь саарал эдээс бүрэлддэг ажээ.

 

Энэ мэт тархины тухай таны дуулаагүй арван баримтаас толилуулъя.

Тархи нь хүний биеийн хамгийн мяраалаг эрхтнээр нэрлэгддэг бөгөөд 60% нь өөх байдаг. Тархи дунджаар 1.5 кг байдаг ч хамгийн хүнд жинтэй (2 кг) нь ОХУ-ын зохиолч Иван Тургеневынх (1793 - 1834) гэнэ.

 

Эвшээх нь тархинд очих хүчилтөрөгчийг нэмэхээс гадна тархийг хэсэгхэн зуурт ч гэсэн амрааж, эд эсийг сэргээж өгдөг.

 

Сая гаруй хүн дээр явуулсан судалгаагаар органик хүнс сонгож хэрэглэх нь тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдгийг тогтоожээ. Эсрэгээрээ амт үнэр, өнгө оруулагчтайг хэрэглэвэл тархины үйл ажиллагааг доголдуулдаг гэнэ.

 


Хүн өдөрт дунджаар 70.000 юм бодож тархиа ажиллуулдаг. Тэгвэл тархийг хамгийн их ядраадаг ажил мэргэжлээр нягтлан бодогч, номын санч, жолооч нарыг нэрлэжээ.

 

Тархи гэдэг үг Английн нэрт зохиолч Уильям Шекспир (1564 - 1616) - ийн маш олон зохиолд гардаг ба нийт 66 удаа дурьдагджээ.

 

Унтахгүй байх нь тархины үйл ажиллагааг муутгаж, мартамхай болгодог бол эсрэгээрээ үйл ажиллагааг нь сайжруулахад дуу хөгжим хамгийн сайн эм байдаг.

 

Хүний тархины өсөлт, хөгжилт 2 - 11 насанд хамгийн хурдацтай, идэвхитэй явагддаг бол 18 наснаас зогсдог. Тэгвэл нэг мэдээлэл дунджаар 431 км/ц хурдтайгаар тархинд очдог гэнэ.

 

 

Их Британий нягтлан бодогч Бен Придмор (1976 онд төрсөн) 5 минутын дотор 96 түүхэн үйл явдлыг цээжилдэг ба хооронд нь хольж дарааллыг нь алдагдуулсан багц хөзрийг ердөө 26.28 секундэд тогтоодог гэнэ.

 

 

Дэлхийн хамгийн удаан судлагдаж байгаа тархи нь Хенри Молисоных (1926 - 2008) юм. Тэрээр 1953 онд тархины мэс засалд орсноосоо хойш ой тогтоолтгүй болсон бөгөөд 1957 оноос хойш тархийг нь 50 гаруй жил судалж байна.

 

Байнга шинийг эрэлхийлж тархиа идэвхитэй ажиллуулж суралцдаг хүний тархинд шинэ эд эс бүрэлдэж байдаг. Эсрэгээрээ тархины эд эс өөрсдийгөө нөхөн төлжүүлдэг байсан бол хүн төрөлхтөн ой санамжгүй болох ажээ.