Усан үзмийн талбайгаас дарс хүртэлх сонирхолтой баримтууд

 

Франц улсын дарсны соёл, сайхан амтат жимс хэрхэн ургаж дарс болон бидэнд хүрдэг талаарх сонирхолтой мэдээллүүдийг уншиж мэдлэгтээ дусал нэмээрэй.  

 

  • 2003 онд Гүрж улсын Кавказын ууланд шинжилгээ хийж байсан эрдэмтэд, 8,000 магадгүй түүнээс ч илүү настай Гүржийн уламжлалт аварга ваарыг олжээ. Үүний дотроос маш эртний дарсны хатсан үлдэгдлүүд олдсон байна. Энэ магадгүй Дэлхийн хамгийн өндөр настай дарс гэж судлаачид үзсэн байна. 

 

 

  • Одоогийн Сири улсын нутаг дэвсгэрээс МЭӨ 100000-80000 жилийн үед хамаарах усан үзэм шахах технологи анх олджээ.

 

 

  • Дарс хийдэг усан үзмийн тариан талбай нь цаг агаараас шалтгаалж дэлхий дээр хоёр нарийн бүслүүрт багтан оршдог. Дэлхийн хойт хагасын 40-50 градусын өргөрөгт багтах Европын орнууд болон хойт америкийн орнууд, өмнөд хагасын 30- 45 градусын өргөлөгт хамрагдах Чили, Аргентин, өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд хамрагддаг аж. 

 

  •  Усан үзмийн талбайн нэг том дайсан нь дун хорхой байдаг. ӨАБНУ-д дунтай тэмцэхийн тулд галуун сүргийг ашигладаг байна. 

 

  • Өнөөдөр дэлхий дээр 21,1 сая тонн усан үзэм тариалж байгаагаас 71% дарс үйлдвэрлэлийн чиглэлээр 27% нь жимс, 2% нь хатаасан хэлбэрээр ашиглагдаж байгаа аж.

 

 

  • Дарсны торх нь давхар ёроолтой байдаг бөгөөд торхны багтаамж түүнийг хийсэн модны чанараас шалтгаалж, түүнд боловсрох дарсны хугацаа өөр өөр байдаг байна.

 

  • Үйсэн бөглөө органик учир агших, тэлэх чадвартайгаас гадна түүний дотоод эсэргүүцэл маш өндөр тул хий бараг нэвтрүүлдэггүй, дарсыг ууршуулдаггүй байна. Үйсэн бөглөөний мод нь Газрын дундад тэнгэсийн хавьцаа орнуудад ургадаг бөгөөд эдгээр моддын холтсыг хуулан авч, 6-24 сар хадгалсны дараа халуун усанд чанан боловсруулж, ариутгаад, тусгай технологиор зорох буюу шахах гэх мэтээр үйлдвэрлэн гаргадаг.

 

  • Улаан дарсыг өргөн хүрээтэй, бэлхүүсээрээ пагдгар хундаганд, цагаан дарсыг гонзгой, амсар нь цүлхэгэр нарийн хундаганд, шуугин хөөсөрсөн дарсыг өндөр, нарийхан хундаганд хундаглаж үйлчилдэг. 

 

 

  • Францад зарим аав ээжүүд xvvхдээ 10 орчим наснаас нь дарс амтлуулж сургадаг ба амралтын өдөр нэг хундага дарс уух эрх олгодог байна. Ерөнхийдөө дундаж франц хүн дарсыг 15-18 наснаас хэрэглэж эхэлдэг байна.  

 

  • Шинэхэн цагаан дарсыг тахиа болон загасны махтай иддэг бол үхэр, хурга, тугал, цацагт хяруул, гургуул шувууны махыг улаан дарсны хамт иддэг байхнээ. Баяр ёслолын үеэр Sauternes цагаан дарсыг нугасны элэгтэй иддэг. 

 

  • Хятад францаас их буюу 799 мянган га талбайд усан үзэм тариалж байгаа. Францад 793 мянган га талбайд усан үзэм тариалдаг. 

 

  • Жак Ма Францын дарсны алдартай бүс нутгийн нэг болох Бордо хавьд усан үзмийн тариалан худалдан авсан байна. Ямар өртгөөр худалдан авсан тухай мэдээллийг нууцалж байгаа аж. Усан үзмийн талбай нийт 85 гектар бөгөөд үүнээс жилдээ 500 мянган шил Chateau дарс үйлдвэрлэх боломжтой хэмээн china.org.cn мэдээлжээ.

 

Дарс амтлах 3 алхам байдаг : харах, үнэрлэх, амтлах. Эхлээд дарсаа хундагалан хянуур ажиглан өнгийг нь тодорхойлно. Улаан дарс өнгө нь цайвар улаанаас гүн улаан өнгө хүртэл ялгардаг бөгөөд өнгө нь цайрах тусам дарсны нас залуухан болохыг илтгэдэг. Цагаан дарс цэхэр ногоон өнгөнөөс хүрэвтэр болтлоо өнгө ялгаруулдаг ба өнгө нь гүн болох тусам дарсны амтлаг, настайвтар болохыг илтгэдэг. Улаан дарсыг хундаглан бага зэрэг хазайлган дарсны ирмэгийг ажиглахад нил ягаан өнгө ялгарч байвал залуухан, хүрэн бараандуу өнгөтэй байвал нас бие гүйцсэн дарс болдог. 

Хундагатай дарсаа эхний удаа гүнзгий амьсгаа аван үнэрлэж, мэдрэх нь дарсны амт чанарыг тодорхойлох нэг шижим болж өгдөг. Шинээр суралцаж буй хүмүүс дарсаа үнэрлээд үгээр илэрхийлж чадахгүйн зовлон байх ч олон удаа өөр өөр дарс үнэрлээд ирэхээр аяндаа хоорондох ялгааг нь салгаж мэддэг болно. Yнэрлэж дуусаад амталж үзэх. Нэг сайн балгаж аваад амандаа тархааж, амтыг нь мэдрэх. Ингээд энэ амт аманд хэр удаан үлдэж байгаагаар дарсыг тодорхойлж болдог байх нь.