Сирийн Алеппо хотын дайны өмнөх ба дараах төрх

Сири улсын Алеппо хот 2012 оноос өмнө сайхан хот байв. Алеппо бол Сирийн хүн ам хамгийн шигүү суурьшсан томоохон хот бөгөөд цагтаа 4.4 сая орчим хүн амьдарч байжээ. Гэвч хөнөөлт дайны уршгаар балгас болсныг дараах гэрэл зургууд гэрчлэх аж. Дайны үеэр энд олон тооны бөмбөгдөлт, буудалцаан болж төдий хэмжээгээр олон мянган хүн амиа алдсан.