Өнөө хүртэл ашиглагдсаар байгаа ер бусын төлбөрийн хэрэгслүүд

Бяслаг


Хэдэн зуун жилийн өмнө Италид бяслаг төлбөрийн хэрэгсэл болж банкууд ч бяслагаар зээл олгодог байж. Бяслаг хөгцөрчихдөг учраас хамгийн бага зээлийг хоёр ижлээр л өгнө. Өнөөдөр ч италийн олон банкинд бяслагаар барьцаалсан хэдэн сая еврогийн зээл байна.

 

Загас


Газар газрын шоронд тамхи, загас гээд янз бүрийн зүйл төлбөрийн хэрэгсэл болдог. Загас нь бүр ч илүү үнэд хүрдэг болохоор тэнд бүр “загасан валют” гэсэн нэртэй байдаг гэнэ.

 

Шээс


Мөн л шоронд хоригдлыг мнасууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шээсээр тодорхойлдог. Илрэх л юм бол хоригдол тусгайлан хоригдох юм уу, хөдөлгөөнөө хязгаарлуулах шийтгэл хүлээнэ. Ийм болохоор мансууруулах бодис хэрэглээгүй хоригдлын шээс үнэд хүрч, энэ төлбөрийн хэрэгсэл болдог гэнэ.

 

Давс


Ромын эзэнт гүрний үед цэргүүдийн хөлсийг давсаар төлдөг байж. Мэдээж мха хүнсний зүйлийг удаан хадгалахад маш хэрэгтэй учраас үнэ цэнэтэй. Тэр цагт давс гэдэг алт, мөнгөөр сольлдог, өөрөө ч төлбөрийн хэрэгсэл болж байжээ.

 

Гар утасны сим карт


Африкийн зарим газарт засгийн газар нь байнга солигдож мөнгөний үнэ цэнэ буурч байгаа болохоор төлбөрийн өөр арга сэдсэн гэнэ. Конгод л гэхэд гар утасны сим картыг мөнгөний оронд ашигладаг байна. Ганцхан улс орны хэмжээгээр гар утас маш элбэг болохоор сим картны үнэ цэнэ тун бага. Төрийнхөнч авлигаа сим картаар авдаг гэнэ.

 

Кокаин


Колумба бол хар тамхины наймааны орон. Эрх баригчдын сэтгэлийг зовоож байгаа нэг гол зүйл нь хар тамхи, мансууруулах бодисын наймаа. Кокаиныг дэлгэрүүлэхгүйн тулд хил дээрээ хянлатын цэгүүд байгуулсан нь энэ нутгийн хүмүүс мөнгөгүй атлаа асар их кокаинтай. Үүнээс л болоод кокаин зарим газарт төлбөрийн хэрэгсэл болдог байна.

 

Минжний арьс


Үслэг эдлэл нь хүн төрөлхтний түүхэнд үнэт зүйл болон ихээхэн үүрэг гүйцэтгэж ирж. Өнөөдөр ч гэсэн үслэг эдлэл тансаг гоёллд тооцогдсоор байгаа. Умард америкт европчууд анх очоод энд нутгийн индианчуудад минжний арьс маш үнэтэй зүйл болохыг мэдсэн байна.

 

Төмөр бөглөө


Камеруны олон иргэн өнөө болтол лонхны төмөр бөглөөг төлбөрийн хэрэгсэл болгон бараа худалдан авч, үйлчилгээ авсаар байна. Яг л задгай мөнгө шиг үздэг гэнэ. Харин бөглөөний үнэ цэнэ нь шар айрагны үйлдвэрийн брэнд, дотор талын мэдээлэл бүхий тамга дардас болдог гэнэ.

 

Чихэр


Хүмүүс задгай мөнгө цуглуулан өнгөт металлыг нь ашиглах болсноос 2008 онд Аргентины Буэнос-Айрест задгай мөнгөний дугадалд орж. Үүнээс болоод дэлгүүрүүд задгай мөнгийг чихрээр сольж авах, мөнгөний хариултыг задгай мөнгөөр хийж байжээ.

 

Хясаа


Хясаа нь бүр эрт хүн төрөлхтний төлбөрийн хэрэгсэл, мөнгө болж байж. Европ, Ази, Африкаас археологчид их хэмжээний хясаа олж байсан нь үүнийг гэрчилнэ. Энэ нь үнэт эдлэл, гоёл чимэглэл болдпог байснаас хүнс, бусад зүйлс авахдаа төлбөр болгон ашигладаг байж. Өнөөдөр ч гэсэн Соломоны зарим аралд хясаагаар төлбөр хийсээр байна.

 

Том том чулуу


Микрознийд албан ёсны валют нь ам.доллар боловч нутгийн зарим омог өөр өөрийнхөөрөө, хуучнаараа төлбөр тооцоогоо хийсээр байдаг. Яп арлын оршин суугчид дугираг хэлбэрийн том чулууг мөнгөний оронд ашиглана. Хэмжээнээсээ хамаараад энэ цэнэ нь өөр өөр. Зармм нь бүр машин шиг том ч байдаг гэнэ.