Хүний бие махбодьтой холбоотой 10 хуурамч цуу яриа

 

Бид өөрсдийнхөө биеийг хэр зэрэг мэддэг билээ? Мэддэг болгон маань үнэн байж чадах болов уу? Эмээ, өвөөгийн амнаас, эсвэл сургууль дээрээ олж сонссон домог ярианд хуудуутай зүйл их бий.

 

1.Нойрондоо явдаг хүмүүсийг сэрээж болохгүй. Сэрээвэл галзуурдаг.

 

Үнэндээ энэ бол шал худал. Харин ч сэрээхгүй бол наад зах нь хаалга мөргөхөөс авахуулаад юу ч болж мэднэ. Тэгэхдээ тун ч зөөлөн болгоомжтой сэрээгээд оронд нь оруулах хэрэгтэй.

 

2. Мөс шиг хүйтэн усанд орвол хатгаа тусдаг.

Үүнийг нотлох ямар ч баримт байхгүй. Хүйтний улиралд вирусын тархалт их байдаг ч, олон хүнтэй битүү өрөө тасалгаанд байгаад байвал өвдөх магадлал харьцангуй өндөр болно. Харин организмд нэгэнт үүссэн үрэвслийг эсэргүүцэх чадвар л хүйтнээс болж суларч болзошгүй.

 

3. Хүн үхсэний дараа үс, хумс нь ургасаар л байдаг.

Энэ бол төөрөгдөл. Хүн амьсгал хураасны дараа арьс нь хатаж, агшдаг учир үс, хумс нь урт болсон юм шиг харагддаг.

 

4.Үсээ хусвал шинээр өтгөн хар үс ургадаг.

Бас л төөрөгдөл. Хүний үс яваандаа агшиж байдаг учир шинэ ургасан үснээс нарийн ширхэгтэй мэт санагддаг. Түүнчлэн үс наранд гандах нь амархан тул шинээр ургасан үс илүү хар өнгөтэй мэт харагддаг.

 

5. Үсний салаалсан үзүүрийг шампунь буюу ангижруулагчаар эмчилж болно.

Үсний тань үзүүр салаалсан бол тайрахаас өөр ямар ч арга байхгүй.  Сайн шампунь, ангижруулагч үсийг хамгаалж болох ч, салаалсан үзүүрийг яаж ч чадахгүй.            

 

   

6. Эрчүүд 7 минут тутамд сексийн тухай бодож байдаг.

Хэрэв энэ үнэн байсан бол эрчүүд ажил төрөл болон өөр бусад зайлшгүй шаардлагатай зүйлүүдэд анхаарлаа хандуулах ямар ч боломжгүй болно. Азаар тийм биш бөгөөд, эрдэмтэд ч хэтрүүлэг гэдгийг нь удаа дараагаар нотлоод байгаа билээ.

 

7. Хэлний янз бүрийн хэсгүүд өөр өөр амтыг мэдэрдэг.

Хэлний нэг хэсэг чихэрлэг амтыг мэдэрдэг байхад нөгөө хэсэг исгэлэн амтыг, гурав дахь нь давслаг амтыг... гэх мэт үзэл олон арван жилийн турш ноёрхож байсан ч эцсийн эцэст буруу болох нь тогтоогджээ. Энэ онол нь Гарвардын нэгэн профессор немец хэлнээс орчуулга хийхдээ алдаа гаргаснаас үүдэлтэй юм байна. Хүний хэлний аль ч хэсэг бүх төрлийн амтыг жигд мэдэрдэг.

 

8. Хүн уураг тархиныхаа дөнгөж 10%-ийг л ашигладаг.

Сэтгэл судлаач Уильям Джеймс 1800 онд энэ 10% -ийн тухай зүгээр л зүйрлэн хэлсэн гэдэг. Гэтэл хүмүүс нарийн утгыг нь ойлгоогүй мөртөө шүүрэн авч, уураг тархиныхаа 90%-ийг огт ашигладаггүй болоод явчихав. Үнэн хэрэгтээ энэ 10 % нь тархины янз бүрийн хэсгүүдийн ээлж дараалалтай үйл ажиллагаа бөгөөд үлдсэн 90%-гүйгээр юу ч биш ажээ.

 

9. Чихэр идвэл хүүхэд хэт хөдөлгөөнтэй болдог.

Энэ бол худал зүйл. 12 удаагийн том хэмжээний туршилтын үр дүнд хүүхдийн хөдөлгөөн, сахарын хэрэглээ хоёрын хооронд ямар ч хамаарал байхгүйг тогтоожээ. Туршилтанд чихэр, шоколад, байгалийн гаралтай гээд л бүх төрлийн чихэрлэг бодис өртсөн гэнэ. Чихэрт хэт мэдрэмтгий хүүхдүүдийг онцгойлон судалсан ч өөрчлөлт ажиглагдаагүй байна.

 

10. Амьтдаас болж биенд үү гардаг.

Зөвхөн хүнд халдварладаг папиллома гэдэг вирус үүг үүсгэдэг байна. Түүнээс биш амьтнаас, тэр тусмаа бах мэлхийнээс үү халдана гэж байхгүй.