Орон орны кинотеатрт ямар хоол байдаг вэ?

 

Кинотеатрт зөвхөн амтат попкорн, хийжүүлсэн ундаа худалдаалдаг гэсэн ойлголт бий. Энэ нь ч зарим тохиолдолд үнэн. Тэгвэл дэлхийн зарим оронд кино үзэгчдэд попкорноос өөр амттан санал болгодог байна. 

Дэлхийн 12 орны кинотеатрын хоолыг харьцуулан толилуулж байна.

 

Грек

Грекчүүд шорлогонд дуртай. Хаа сайгүй шорлог худалдаалдаг. Бүр задгай талбайн кино театруудад ч шорлог худалдаалдаг байна. Грекийн кинонд дурлагсад үнэхээр азтай юм!

 

Израиль

Харин Израильчууд фалафель гэх амттанд дуртай. Фалафель нь Турк шошийг нунтаглаж хийсэн амттан. Идэхэд хялбар болгохын тулд амтат талх - питанд ороож кино театруудад худалдаалдаг байна. 

 

Мексик

 

Хэрэв та Мексикт очвол кинотеатр, цэнгэлдэхүүдэд нэгэн сонирхолтой амттан худалдаалахтай таарах болно. Энэ бол "тостилокос". "Тостилокос" нь халуун ногоотой сүмс, өргөст хэмх, вандуй, самар зэрэг янз бүрийн зүйлээр амталсан эрдэн шишийн чипс юм.

 

Финлянд

 

Харин Финляндад кино театруудад янз бүрийн чихэр худалдаалдаг: резинэн чихрээс авахуулаад жимсний амттай хатуу чихэр хүртэл.

 

Хятад

Тэгвэл Хятадын кино үзэгчид давсалсан хар чавга иддэг байна. Мөн наран цэцгийн үр, хатаасан кальмар ч кино театруудад худалдаалдаг.

 

Нидерланд

Харин Нидерландад кино театруудад чихэр өвсөөр хийсэн амттан худалдаалдаг байна. Ялангуяа давсалсан амттанд хүмүүс ихэд дуртай байдаг гэнэ. 

 

Өмнөд Солонгос

 

Харин Өмнөд Солонгост кино театруудад шарсан туулайн бөөр жимс худалдаалдаг. Мөн Азийн бусад орны адил энд хатаасан кальмар ч худалдаалдаг байна. 

 

Колумб

 

Hormiga Сulona буюу шарсан шоргоолж нь Колумбчуудын хувьд тансаг амттан. Амталж үзсэн хүмүүс шарсан шоргоолжны амтыг беконтой адилтгадаг байна. 

 

Энэтхэг

 

Энэтхэгт "самос" гэх амттан илбэг. Гудамж талбайд хаа сайгүй худалдаалдаг. "Самос" нь янз бүрийн хачиртай пирожки. Мөн төмсөн котлеттой сэндвич - "вада пав" худалдаалдаг.

 

Тайвань

Тайваньд "тахианы попкорн" ихэд дэлгэрсэн. Зоогийн газарт төдийгүй гудамжинд, кино театрт ч өргөнөөр худалдаалдаг. "Тахианы попкорн" нэг удаа амталсан хүн тус амттанаас хараат болдог гэж ярьдаг байна. 

 

Япон

Япончуудыг далайн амттангүй төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч Японд кино театруудад иваши, анчоус зэрэг хатаасан загас худалдаалдаг байна. 

 

Барбадос

 

Bajan fish cakes буюу загасан бөмбөлөг нь Барбадосчууд төдийгүй Карибын тэнгисийн орнуудын амттаны нэг. Шинэхэн барьсан загасны мах, гурил болон бусад амтлагч хольж, бэлтгэдэг байна.