Докторын зэрэгтэй 10 одод

Олны танил алдартнууд ихэвчлэн хээнцэр тансаг орчинд гоёмсог хувцас өмсөж бусдын  өмнө нүүрээ инээмсэглэлээр чимэж өөрийнхөөрөө байдаггүй. Гэхдээ тэдэнд гоо үзэсгэлэн бусдыг татах чадвараас гадна ухаалаг тархи ч бас заяагдсан байдаг байна

 

Ken Jeong: Анагаах ухааны доктор

Хошин урлагийн жүжигчин Ken Jeong-ийг бид The Hangover цувралын Leslie Chow-гийн дүрээр илүүтэй мэдэх билээ. 1995 онд California-гийн их сургуульд Анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалж хэдэн жил эмчийн мэргэжлээр ажиллаж байсан байна. Тэрээр огтхон ч өөрийгөө жүжигчин болно гэж бодож байгаагүй бөгөөд тамирчны гэр бүлээс гаралтай эхнэр Tran Ho учирснаар жүжигний мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгожээ.

 

Robert Vaughn: Харилцаа холбооны доктор

 

Жүжигчин Robert Vaughn нь NBC телевизийн The Man from U.N.C.L.E цувралын  Napoleon Solo нэрээрээ илүүтэй алдаршжээ. Уг кинонд тоглосноос 2 жилийн дараа буюу 1970 онд Өмнөд Калифониагийн их сургуульд харилцаа холбооны чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

 

Bill Cosby: Боловсролын доктор

 

Энэ дэлхий дээрх хамгийн хошин хүн хэмээн танигдсан Америкийн жүжигчин, хөгжмийн зохиолч, продюссер Bill Cosby өөрийн дэлхийд танигдсан Bill Cosby Show- гаа дуусгасныхаа дараа их сургуульд суралцжээ.Түүний докторын зэрэг горилсон диссертаци ажлын сэдэв нь Суурь боловсролын сургуулиудын сурагчдийн суралцах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим сургалтын арга зүй нэртэй байжээ. Тэрээр энэхүү бүтээлээрэй 9-н их сургуулийн хүндэт доктор болсон.

 

Shaquille O’Neal: Боловсролын доктор

 

Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин NBA-гийн дөрвөн удаагийн аварга  Shaquille O’Neal спортын амьдралаа орхисноос их сургуульд суралцаж эхэлжээ. Калифорниагийн Barry University их сургуульд 2012 онд боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалж үргэлжлүүлэн хуулийн чиглэлээр суралцаж байгаа байна.

 

Peter Weller:Түүхийн доктор

 

RoboCop дүрээрээ танигдсан жүжигчин Peter Weller Ромын Syracuse их сургуульд Ромын сэргэн мандалтын үе сэдвээр магистрын зэрэг, Los Angeles-ийн California-гийн их сургуульд Италийн сэргэн мандалтын үе сэдвээр докторын зэргийг тус тус авчээ.

 

Frank Beall Ryan: Математикийн доктор

 

Мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Frank Beall Ryan эх спортоо орхисноос хойш 5 жилийн дараа буюу 1965 онд Rice-ийн их сургуульд математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.Үүнийхээ дараа Case Institute of Technology-д цөөн хэдэн жил  профессороор ажиллаж,1974 оноос хойш өөрийн хувийн компьютерийн бизнесээ эхлүүлжээ.

 

Brian May: Астрофизикийн доктор

Английн хөгжимчин Brian May 2007 онд астрофизикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Түүнийг бид Queen хамтлагийн соло гитарчнаар нь илүүтэй мэдэх бөгөөд, London’s Hampton их сургуульд математик физикчийн мэргэжлээр суралцсан байна.

 

Dexter Holland: Молекул биологийн доктор

Хөгжимчин, зохиолч, рок хамтлагийн дуучин Dexter Holland Өмнөд калифорнийн их сургуульд молекул биологийн чиглэлээр Докторын зэрэг горилсон.Тэрээр ахлах сургуульдаа математикдаа толгой цохидог хүүхдүүдийн нэг байжээ.

 

Mayim Bialik: Neuroscience доктор

 

Бидэнд The Big Bang Theory киноны  Dr Amy Farrah Fowler дүрээрээ танигдах жүжигчин Mayim Bialik Los Angeles-ийн California-гийн их сургуульд Prader-Willi Syndrome сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Мөн тэрээр 2000 онд еврей хэл, орон судлалын чиглэлээр бакалаврын зэрэг авсан. Эмми-гийн шагнал гардуулах ёслолд инээдмийн төрлийн шилдэг эмэгтэй жүжигчнээр 2 удаа сонгогдож байсан.

 

Greg Graffin: Амьтан судлалын доктор

 

Америкийн хөгжмийн зохиолч продюссер Gregory Walter Graffin Калифорнийн Cornell-ийн их сургуульд антропологи, эволюцийн биологи, геологийн чиглэлээр суралцаж Амьтан судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.