2014
04/18
Хөтөч
Аялалын тойрог
785 гишгүүртэй шат буюу сүмээс далайн хаялга хүрэх зам
2013 оны 08 сарын 26

Крымд жуулчдын очиж үзэх дуртай олон газар бий. Гэгээн Үзэгдлийн хад, Орест, Пилад, Идол, Георгиевскийн сүм, Хаш чулуун хаялга гэх мэт. Түүнчлэн алдарт 110 настай хадан дээр ухаж гаргасан, сүмээс болор шиг тунгалаг ус, гайхамшигтай үзэсгэлэнтэй хадтай далайн хаялга хүргэдэг 785 гишгүүр бүхий шат.

Түүхэнд Георгиевскийн сүмийг Манай эриний 891 онд Грекийн далайчид барьсан гэж үздэг. Далайчид задгай тэнгист шуурганд өртөж, хөлөг онгоц нь живжээ. Үхэх нь гарцаагүй болсон тэд Ялалтын бурхан Гэгээн Георгиягаас тусламж хүсэн залбирцгаажээ.
Георгий ч тэдний чин сэтгэлийн залбирлыг хүлээн авч, далайн эрэгтэй ойрхон хадан хавцал дээр үзэгдэж, агшин зуур шуургийг намдаасан байна. Аврагдсан далайчид хад руу авиран гарч, орой дээр нь өөрсдийн аврагч Георгийн шүтээнийг тавьж, хадан хясаан дахь агуйд сүм байгуулжээ. Энд сүмд Оросын бүх хаад ирж байсан. 1820 онд А.С. Пушкин хүртэл ирж байжээ.
Харин 1924 онд сүмийг хааж, байранд нь Хар тэнгисийн флотын цэргийн анги байрлаж байв. Харин ХХ зууны 90-ээд онд Фиолентад Георгиевскийн сүмийг дахин сэргээсэн. 1891 онд Гэгээн Үзэгдлийн хадан хясаан дээр лууг дарж байгаа ялалтын бурхан Георгийг дүрсэлсэн загалмай босгож, 891-1891 он гэсэн бичсэн байжээ.
Хожим загалмайг сүйтгэсэн боловч 1991 онд шинээр долоон метр өндөр, 1400 кг жинтэй загалмай босгосон гэдэг. Загалмайгаас Хаш чулуун хаялга алган дээр тавьсан мэт ил харагддаг.
Далайн хаялгын энэ хэсгийг Хаш чулуун хаялга гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Учир нь эргийн чулуун дунд өмнө нь галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй хаш чулуу элбэг тохиолддог байснаас тэр гэнэ.
Сүмээс энэ хаялга руу бууж ирэхэд хадан дээр ухаж гаргасан шат байдаг. Эндэхийн агаар маш цэвэр, яг л эмчилгээнд бичиж өгдөг хүчилтөрөгчийн коктейль ууж байгаа мэт төсөөлөгддөг.
Түүнчлэн төрөл бүрийн модод элбэгтэй тул эрт дээр цагт лам нэр Георгиевскийн сүмд сэтгэц, астм, анемия өвчнөөр өвчилсөн эдгэрэшгүй гэсэн оноштой хүмүүсийг авч ирдэг байжээ.

Шатан дээрээс Орест, Пилад, Идол хадан хясаануудыг харж, байгалийн сайхныг мэдрэх боломжтой. Шатыг хийгээд 110 жил өнгөрсөн ч урьдын хэвээрээ байгаа аж. Өмнө нь зөвхөн энэ шатаар л далайн хаялга дээр ирж болдог байсан бол одоо моторт завь бий болсноор хүмүүс дуртай үедээ ирдэг болсон байна.


Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Одоогоор энэ мэдээнд сэтгэгдэл ороогүй байна та оруулбал анхных нь болно
Скотт Waddel
2013 оны 11 сарын 19
Владимир Юрьевич Жданов
2013 оны 11 сарын 18
ZHAOCHUN ЧЖАО ЧУН
2013 оны 11 сарын 17
Tom Fedro – Fidostudio
2013 оны 11 сарын 16
Thomas W. Schaller.
2013 оны 11 сарын 15
Thomas Levy-Lasne
2013 оны 11 сарын 14
Steven J. Levin
2013 оны 11 сарын 13
Stephen Pan
2013 оны 11 сарын 12
Scott Harding
2013 оны 11 сарын 11
Sampo Kaikkonen
2013 оны 11 сарын 10
Prokash Karmakar
2013 оны 11 сарын 09
Piotr Antonow
2013 оны 11 сарын 08
"Autumn calendar"
2013 оны 11 сарын 08
Pino Daeni
2013 оны 11 сарын 07
Per Ekstrom
2013 оны 11 сарын 06
Чежү дэх хайрын цэцэрлэг
2012 оны 12 сарын 04
Нарны Аймаг
2012 оны 11 сарын 11
Бүтээлч санаа
2012 оны 11 сарын 23
Сонирхолтой санаанууд
2013 оны 03 сарын 05
Санал асуулга
Танд аль булан илүү сонирхолтой хэрэгцээтэй байна вэ?
Урлагын түүхээс
Сониуч дуран
Түүх соёл
Одон орон судлал
Аялалын тойрог
Гэрэл зураг
Уран зураг
Цэрэг арми
Дээшлэх